“Автобус 1”-хэн таван зүйл бүхий шаардлага хүргүүлжээ

index“Автобус 1” ОНӨҮГ-ын ажил хаяад буй ажилчид Үйлдвэрчний эвлэлийн зарим удирдлагуудаар дамжуулан захиргаандаа болон хотын удирдлагуудад таван зүйл бүхий шаардлага хүргүүлжээ. Үүнд:

1. Хөдөлмөрийн норм үндэслэлгүй өндөр байгаагаас ажилчид аваар осол хийх, анхаарал болгоомж алдах аюултай байгаа учир хөдөлмөрийн нормыг үндэслэлтэй тогтоож бууруулах,

2. Цалин хөлсийг зөв бодох, хууль бус суутгал хийхгүй байх, түлш шатахуун ажилчдаар төлүүлэх байдлыг таслан зогсоох,

3. Тулгамдсан асуудлуудыг хамтын гэрээ хэлэлцээрээр өөрчлөлт оруулж шийдвэрлэх,

4. Компанийн бүх удирдлагуудад хариуцлага тооцож, мэргэжлийн багаар солих, захиргааны зарим орон тоог цомхотгох,

5. ҮЭ-ийн байгууллагатай хамтран үйл ажиллагааг дэмжиж ажилладаг болгох гэжээ.

Ажил хаялт маргааш ч гэсэн үргэлжлэх бөгөөд дээрхи шаардлагын хариуг авч, асуудлуудаа шийдвэрлүүлсэний дараа ажилчид ажилдаа орох бололтой.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …