Д.Арвин гишүүний орц “гого”, бусдынх нь “баба”

логоТөрийн түшээгээр дөрөв дэх удаагаа сонгогдоод байгаа Д.Арвин гишүүнийг   тойрсон  элдэв  яриа  энэ парламентын хамгийн шуу­гиантай үйл явдлын нэг болоод байгаа. Тэрбээр МАН-аас дөрөв дэх удаагаа 2012 оны сонгуульд өр­сөлдөн УИХ-ын гишүүний тан­гаргаа өргөөд долоо ч хонолгүй АН руу шилжсэн  нь улстөрийн хүрээнд содон үйл явдал болсон. Аль намд элсэж, юуг сонгох нь хүний эрх. Тиймээс улстөрч ч бас хүн юм болохоор МАН-аас гарч АН-д элсэх нь түүний дурын асуудал биз.

Гэтэл эрхэм гишүүн маань аж амьдрал дээр ч олныг гайх­шируулсаар явна. Учир нь Баян­зүрх дүүгийн … дугаар хо­роонд байрлах орон сууцныхаа зөвхөн өөрийн орцны хэсгийн машин зам, явган зам гээд хэн ч харсан “гого” бай­на гэж хэлэхээр засварлуулаад, бусдыг нь ямар ч засвар хийлгүй орхисон байх юм. Мөнгөтэй хүн лаагаа мэрнэ үү, луувангаа иднэ үү хэнд ч хамаагүй гэдэг. Тиймээс  Д.Арвин гишүүн хаа­на юугаа хийх нь түүний л эрх юм хойно, одоо яая гэх вэ дээ.

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …