Автобус баазыг улсын биш, Увсын байгууллага болгосон гэв үү?

51778ddde5f1a871big Шинэ оны эхээр  “Автобус-1” компанийн ажилчид ажил хаяснаас нийт 100 автобус шугаманд гараагүй иргэдийг чирэгдүүлсэн. Нисэх, Яармаг, Нарангийн гол, Шархад гээд ихэвчлэн нийслэлийн захын хорооллын 14 чиглэлийг “Автобус-1” төрийн өмчит компани хариуцдаг. Тэд ажил хаясан шалтгаанаа “Цалингаас нь үндэслэлгүй суутгал авдаг, орлогын нэмэгдэл өгдөггүй” зэрэг олон зүйлтэй холбон тайлбарласан. Ажилчид “Манай удирдлагууд шинэ албан тушаал бий болгож, таньдаг хүнээ авч байна. Шинэ албан тушаал бий болгоно гэдэг нь бидний цалинг хуваана гэсэн үг. Тухайлбал, нэг хүн хийдэг хүний нөөцийн менежерийн ажлыг үндсэн, туслах, архивын менежер гэж гурав хуваасан. Энэ мэтээр хууль бус үйлдэл гаргаж байгаа тул бид удирдлагуудаа солих шаардлага тавьж байна. Нийслэлийн Засаг дарга бидэнтэй уулзаж, эл асуудлыг шийдэх хүртэл бид ажилдаа гарахгүй” гэж тайлбарлаж байсан ч энэ асуудал нам дарагдах өнгөндөө орсон. Ямартай ч тус  байгууллагад бугшсан идээ бээр ажил хаялтын үеэр цухасхан ч гэсэн хөндөгдөөд  авсан нь сайшаалтай… дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү!

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …