Сонгуулийн санал авах хуудсуудыг хэвлэж эхэлжээ

songuuliМонгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо сум, дүүргийн сонгуулийн хороогоор дамжуулан санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд тус тус хүргүүлсэн байх хуулийн заалттай билээ.

Үүний дагуу Сонгуулийн Ерөнхий Хорооноос байгуулсан Ажлын хэсэг саналын хуудсыг баталсан загварын дагуу, нэрийн жагсаалтад бүртгэгдсэн  сонгогчдын тоог үндэслэн хэвлэж эхэллээ. Хэвлэж дууссаны дараа аймаг, дүүрэг тус бүрээр хэвлэсэн саналын хуудсыг боож хайрцаглан аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод хүлээлгэн өгнө. Саналын хуудсыг хэвлэх явцыг намуудын төлөөлөл ажиглаж байгаа ажээ. http://www.ugluu.mn/5846.html

Л.Бадрах Ugluu.mn

Санал болгох мэдээ

Эрлийз бага насанд МУ-ын Алдарт уяач Н.Хүрлээгийн хээр даага түрүүллээ

  Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын эрлийз бага насанд 65 хурдан дааганы …