Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал 2014 оны 01 сарын 10-ны өдөр гаргасан “Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн цэвэрлэгээний ажлын удирдамж”-ийн дагуу 01 сарын 18 буюу энэ бямба гарагийг бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр болгож, 01 сарын 19-нөөс 02 сарын 05-ны өдрүүдэд эрчимжүүлсэн цэвэрлэгээ хийх гэж байна. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.БАТБАЯР-аас тодрууллаа.
Бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд ямар үүрэгтэй оролцох вэ?
-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас томоохон баяр, тэмдэглэлт үйл ажиллагааг тохиолдуулан нийслэлийнхээ иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бүх нийтийн их цэвэрлэгээ, нэгдсэн ажлыг зохион байгуулдаг уламжлалтай. Мөн монголчууд бид Сар шинийн баярыг угтаж гэрийнхээ тоос, шороог арилгадаг ариун сайхан ёсон бий. Энэ уламжлалын дагуу 1сарын 18-ны бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээ болно. Их цэвэрлэгээнд нийслэлийн 9 дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллага, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж, байгууллага, хороо, СӨХ, иргэд оролцох юм. Иргэд өөрсдийн амьдарч буй орон сууц, хашааны гаднах талбайн хогийг цэвэрлэх бол аж ахуйн нэгж байгууллагууд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 11-р сарын 13-ны өдрийн 61-р тогтоолоор заасан орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээг хариуцан хийнэ.
1-р сарын 19-нөөс 02 сарын 05-ны өдрүүдэд ямар төлөвлөгөөтэйгөөр цэвэрлэгээний ажлыг хийх вэ?
-Зөвхөн нэг өдөр цэвэрлэгээний ажлыг зохион байгуулахад учир дутагдалтай. Тиймээс Сар шинийн баярыг дуустал дүүргүүдийн холбогдох хэлтсийнхэн хог хаягдлыг бөөгнөрүүлэхгүйгээр, хурдан шуурхай ачих, тохижилт үйлчилгээний ажилчдыг уртасгасан цагаар ажиллуулна. Тухайлбал автозам, явган хүний зам талбайн цас, мөсийг цэвэрлэж халтиргаа гулгааг арилгах, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэрлийн шонгийн доор үүссэн хог, орон сууц, гэр хорооллын дунд, гуу жалганд үүсэж хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх юм. Мөн их цэвэрлэгээнд их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургуулийн ажилтан, суралцагчдыг хамруулахаар болсон. Сар шинийн баярыг угтсан энэ ажилд иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриалж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.