Өөртөө үйлчлэх худгаас картаар ус авдаг болно

bГэр хорооллын иргэд ундны усаа авахын тулд худаг онгойхыг хүлээлгүй, дуртай үедээ усаа авдаг болох юм  байна.

УСУГ 2012 оны аравдугаар сард гэр хорооллын иргэдийг худгаас ус авахад хялбар болгох үүднээс Баянзүрх дүүргийн 12 хорооны есдүгээр гудамжинд өөртөй үйлчлэх “Уст цэг” нээж , туршжээ. 100 айлд байрлалтай эл худгаар 400 гаруй хүн үйлчлүүлж байгаа бөгөөд иргэд худаг нээх, хаахтай уралдан ус авах, урт дараалал үүсэх гэсэн хүндрэлүүд үүсэхээ больсон байна.

Тиймээс 2014 оноос ийм “Уст цэг” олныг байгуулж, цахим картаар төлбөр хийдэг болгохоор төлөвлөжээ. Түгээгч ажилдаг худгийг өөртөө үйлчлэхээр сольж картаар үйлчилдэг болгосноор УСУГ-ыг орлого нэмэгдэж,зарлага дөрөв дахин багасах юм байна. Энэ төхөөрөмжид эхлээд цахим картаа,дараа нь мөнгөн дэвсгэртээ хийвэл карт цэнэглэгдэх юм.

Дашрамд дурьдахад, өдгөө УСУГ гэр хорооллын иргэдэд ус түгээх 560 байраар үйлчилдэг. Үүний 310 нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон бол 250 нь машинаар усаа зөөдөг аж.

Д.Биндэръяа

index

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …