“Цагаан сар-эрүүл хүнс” Үндэсний онлайн санал асуулгын аян явагдаж байна

  Tsagaan sar  “Цагаан сар”-ын баяраар монголчуудын хүнсний хэрэглээ огцом нэмэгддэгтэй холбогдуулж ШӨХТГ, ЭМЯ, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, “Их Монголын иргэн” ТББ, “Өглөө.мн” сайт хамтран “Цагаан сар-Эрүүл хүнс” онлайн санал асуулга явуулж эхэллээ.

     Санал асуулгын ач холбогдол нь

  • Хамгийн их хэрэглэгддэг бүтээгдхүүнийг тодруулах
  • Үндэсний үйлдвэрлэгчдийн хүнсний бүтээгдхүүний нэр төрлийг нэг дор олон нийтэд таниулах
  • Бүтээгдхүүний чанартай холбоотой санал, гомдол мэдээллийг иргэдээс авах
  • Иргэд таашаасан бүтээгдхүүнээ санал асуулгад оролцон дэмжих боломжийг бүрдүүлэх
  • Эрүүл чанартай бүтээгдхүүнээр шалгарч санал асуулгад тэргүүлсэн бүтээгдхүүнийг олон нийтэд зарлах
  • Эрүүл хүнсний талаарх мэдээлэл, мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг өгөх

     Хэрэглэгчид бүтээгдхүүний талаар өөрийн санал гомдолоо онлайн болон мессежээр илгээх байдлаар санал асуулгад оролцох боломжтой юм. Тухайлбал  http:/www.eruulhuns.mn/ сайт руу ороод тухайн хүнсний бүтээгдхүүний төрөл дээр дарахад гарах бүтээгдхүүний жагсаалтаас сонгон саналаа өгнө. Нэг хэрэглэгч интернетээр 2 цаг тутамд нэг санал өгөх боломжтой юм. Мөн мессежээр санал өгөх бол тухайн бүтээгдэхүүний нэрний хойно байх чагны ардах код буюу харгалзах тоог153333 дугаарт илгээж саналаа өгөх боломжтой байна.

http://eruulhuns.mn/  сайтад орж саналаа өгнө үү.

Б.Хайдав

index

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …