“Моннис моторс”-т олон нийт эргэлзэж эхэллээ

 логоТус компани ЗГХЭГ, ССАЖЯ, МҮОНТ, Хотын захиргаа, Төрийн тусгай үйлчилгээний авто бааз зэрэг төрийн байгууллагуудад машинуудаа шахдаг байжээ.

Эрэн сурвалжлах алба­ны сэт­­гүүлч­дийн бич­сэн “Моннис моторс” ком­па­ни­тай холбоотой нийт­­лэлийн мөрөөр олон хэ­рэг­­­лэгч хол­богдож тус ком­­­­па­нийг хуу­­лийн бай­гуул­­­лагаар да­хин шал­гуу­лах хүсэлтээ уламжил­саар байна.

Тэд ““Моннис моторс” ком­­­­па­нийн бу­руу­­тай үйл ажиллагаанаас болж иргэд хохирч байгаа. Ил бол­сон нь энэ болохоос үүний ард хэч­нээн хэрэглэгч хохирч хаана хандах уч­раа олохгүй бай­гааг бид мэ­дэхгүй шүү дээ” хэмээн өгүүлж байсан юм. Мөн “Тус компанийн бор­луулдаг авто сэлбэг хүртэл ча­нар муутайгаас амархан эв­дэр­дэг учраас эдийн засгийн хувьд ч их хүндрэлтэй байдаг.

Автомашинаа хята­даас оруулж ирж байгаа нөхдүүд сэлбэгээ хүртэл тус улсаас оруулж ирдэг” гэх зэргээр олон гомдол саналыг бидэнд өгсөөр байна.

Ер нь бол зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй бараа бүтээгдэхүүнийг хятадууд дуурайлгаж хийдгээрээ дэл­­­хийд алдартай болсон гэд­­гийг хэн хүнгүй мэдэж байгаа. Манай улс зах зээлд шилжсэнээс хойш ком­­паниуд иргэдийн гай­гүй чанартай брэндийн жин­­­­­хэнэ бүтээгдэхүүн хэрэг­лэчих юмсан гэх хүсэлд дө­рөөлөн өөрсдийгөө “Бид л жинхэнэ чанартай брэнд бүтээгдэхүүнийг тухайн улсаас нь шууд нийлүүлж бай­гаа” гэх зэргээр тархийг нь угаадаг нь нууц биш.

Тиймээс тус компаний энэхүү хууль бус үйлдэлд олон нийт эргэлзэж эхэллээ.

Өмнө нь “Моннис” компа­нитай холбоотой янз бүрийн мэдээлэл олон гардаг байсан ч тус компани өөрсдийгөө хамгаалсан мэдэгдлийг маш хурдан няцааж бизнесийн нэр хүндээ авардаг байсан нь өдгөө хэвлэлийн хуудаснаа үлдсэн байдаг.

Тодруулбал ойрын нэг жишээ дурьдахад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Эрдэнэс Тавантолгой” тө­рийн өмчит ХК-нд долоон тэрбум төгрөгийн хэнд ч хэрэггүй техник хэрэгсэл шахсан асуудлыг УИХ-ын байнгын хороон дээр ярьж байсан.

Үүний дараа тус компанийг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэм­­цэх албанаас шалгаж эрүү­гийн хэрэг үүсгэлээ гэж мэ­дээллийн хэрэгслээр гарсан. Тухайн үед “Мон­нис” компанийн зүгээс “ЭЦГ-аас биднийг шалгаагүй эрүү­гийн ямар ч хэрэг үүс­­гээгүй. Ташаа мэдээлэл гар­­сан байна билээ” гэж мэ­дээлж байсан юм.

Энэхүү асуудлыг сэт­гүүл­чид улам лавшруулан ЭЦГ-ын албаны эх сурвалжаас дараах хариултыг авсан бай­даг. Үүнд “Эрдэнэс-Та­вантолгой компаниас ирсэн “Моннис интернэшнл” ком­­па­нийн нийлүүлсэн тех­ник уурхайд ажиллуулж ам­жаагүй шахам байхад эвдэрсэн.

Одоогоор хоёр нь ашиг­лалтаас гарах дээрээ тулаад байна. Ширхэг бү­рийг нь 6.6 тэрбум төг­рө­гөөр худалдан авахаар гэ­рээнд тусгасан боловч нийлүүлэгдэж ирээд байгаа автосомасволын нэг бүрийн үнэ нь зах зээл дээр 2.5 сая ам.доллар буюу 3.4 тэрбум төгрөг байна.

 Тиймээс уг техник тен­дерт заасан нөхцлийн дагуу олгогдсон эсэхийг болон техникийн гаалийн баримтыг хуурамч эсэхийг нягталж өгнө үү” гэх гомдлын дагуу тус компанийн захирал Б.Чулуунбаатар “Эрдэнэс-Тавантолгой” компанийн за­хирал асан Б.Энэбиш нарыг улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа” гэсэн нь өдгөө хэвлэлийн хуудаснаа ийнхүү баримт болон үлдсэн байдаг.

Товчхондоо тус компани төрийн өмчит компанитай гэрээ хийхдээ анх АНУ-аас том оврын таван ширхэг авто машин нийлүүлнэ гэж хэдэн тэрбумаар тоологдох их хэмжээний санхүүжилт авсан хэрнээ БНХАУ-д үйлдвэрлэсэн хямд үнэ­тэй чанаргүй машин ний­лүүлснээс болж хоёр ма­­­шин нь өнөөдрийн байд­лаар ажиллахгүй байгаа гэх мэдээллийг “Эрдэнэс Та­вантолгой” уурхайн за­хиргаанаас ийнхүү гомдол гаргасан байдаг юм билээ.

Тэгэхээр улсын мэдэлд бай­даг үндэсний хэмжээний том компанийг хулхидаж байгаа тус компанийн нэр бүхий захирлууд энгийн иргэнийг хуурч дөнгөнө гэх хардлагыг дагуулж байна. Ер нь бол тус компанитай холбоотой маш олон ноотой үйлдэл байдаг.

Тэд энэ бүхнээ нэр нөлөө бүхий эрхмүүдээр аргалуулдаг гэдгийг ч эх сурвалжууд хэлж байсан.

За­рим нэг эх сурвалж “Мон­нис” ком­панийн ша­хааны авто­машин манайд нэлээн байдаг. Зарим нь ч актлагдсан, явж байгаа нь засвар хийлгээд хөдөлгөөнд оролцдог. Бид танай со­нины хүсэлтийн да­гуу тус компаниас тендер нэ­рээр худалдан авч байсан авто машинуудын тоо шир­хэгийг арлын дугаартай нь явуулсан.

Тиймээс та бүхэн өөрс­дийн нийтлэлийн дагуу энэ бүхнийг шалгуулах нь зүйтэй байх” гэж хэлж бай­на. Ингээд бид өөрсдийн гаргасан мэдээллийн мөрөөр тус компанийг төрийн ямар, ямар байгууллагад авто ма­шинаа шахаж байсан зэргийг судлахад 2007 онд ЗГХЭГ, МҮОНТ, Хотын захиргаа, Төрийн тусгай үйлчилгээний автомашиныг шинэчлэх нээлттэй тендерт ялж, ул­маар Засгийн газарт “Nissan Tiida”,“Nissan Teana”, “Nissan Maxima”, “Nissan Patrol” зэрэг автомашиныг гэрээний дагуу өгсөн гэх баримт байдаг.

Моннис компани хотын гаалийн албан бичгийг хараад мэл гайхсан

Түүнчлэн тус компанийн удирдлагууд уржигдар манай редакцид ирж “Бид буруутай зүйл хийгээгүй. Та бүхэн ямар ч нотлох баримтгүйгээр манай компанийн нэр хүн­дэд халдлаа. Тиймээс бид бизнесийн нэр хүндээ хам­гаалж, олон нийтэд буруу ташаа, сөрөг мэдээлэл цац­­сан танай сонин болон сэт­гүүл­чийг шүүхэд өгч шал­гуулах болно” хэмээн их л омогдсон юм.

Гэхдээ тэд Улаанбаа­тар хотын гаа­лийн албан бич­гийг үзээд ихэд гайхаж “Ийм би­чиг хаанаас яагаад гараад ирэв” гэж хэлж байс­ныг нь хэлэх нь зүйтэй байх. Хамгийн гол нь тэд өөрс­дийнхөө ноотоо үйлдлийг илрэхгүй хэмээн бат итгэж байсан бололтой.

Өөрөөр хэлбэл тэднийг мөнгөөр бүхнийг шийддэг гэдгийг харуулж буй нэг үйлдэл гэж дүгнэх үндэс­лэлтэй юм. Бид тус компанийн шахааны бүхий л машин ямар замаар худалдаалагдаж байсан мөн НӨАТ, гаа­лийн татвар зэргээс хэр­хэн чөлөөлөгддөг байсныг дараа дараагийн дугаартаа хүргэх болно.

Үргэлжлэл бий…

Р.Саруул

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …