Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлж цөөнгүй хоног өнгөрч буй энэ өдрүүдэд сурталчилгаа нэг нэгнээ намнасан улс төрийн хар PR цухалцах болов. Нэг нэг рүүгээ дайрсан хар мессеж ихсэж буйг ажигчлагчид хийгээд мэргэжлийн байгуулага сануулж буй юм.
Сонгуулийн сурталчилгаа нь товчхондоо бол өөрийнхөө хийсэн ажил хийгээд, хийх ажлаа олон нийтэд таниулахад оршдог. Гэтэл манай улс төрчид өрсөлдөгчөөсөө гадна өөр хамааралгүй хэн нэгнийг ч хараар будах тун муу сонгуулийн тактик явагддаг гэж байгаа юм. Энэ үйл явц ч энэ сонгуулиар өрнөх төлөвтэй байна.
Монгол Улсын энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн хүчтэй, ялах магадлалтай нэр дэвшигч нь одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юм. Энэ ч үүднээсээ сөрөг хүчнийхэн түүн рүү дайрах өнгө аяс харагдаад эхэлжээ. Хамгийн гол нь нэр дэвшигчийн талаарх мэдээллээсээ хальж, хавь хамаагүй хэн нэгэн рүү хар PR шидлэж буй нь сонгуулийн сурталчилгаа утгаа алдаж мэдэхээр байгааг судлаачид, ажиглагчид сануулж байна.
Тодруулбал МАН-ын зүгээс Ц.Элбэгдоржийн сонгуулийн ретингэд нөлөөлөхийн тулд АН-ын залуучуудын зүг чиглэсэн албан бус мэдээлэл байна. Намынх нь залуучуудын нэр хүндийг унагаж, нэр дэвшигчээс оноог нь булаах гэсэн сурталчилгааны нэг хэлбэр гэх үү дээ. Тухайлбал Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Г.Баярсайхан гээд АН-ын залуу лидерүүдээр сөрөг хүчнийхэн оролдож эхэлжээ.
МАН-ын харьяалалтай хэвлэлдүүдээр дээрх АН-ын залуучуудыг ихээхэн шүүмжлэсэн өнгө аястай материал хэвлэгдэх болсон байна. Мөн АН-ын нэр дэвшигчийг дэмжиж оролцож буй хүмүүсийг ч баалахаа мартахгүй байгаа гэнэ.
Саяхан МАН-д данстай нэгэн хэвлэлд “Улс төрчдийн “нууц амраг” буюу Базарсадын Жаргалсайхан” гарчигтай нийтлэл хэвлэгджээ. АН-ын нэр дэвшигчийг улс төрийн хууччуул болох Эх орон намын Б.Эрдэнэбат, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар дэмжихээ илэрхийлж гарын үсэг зурсан нь МАН-ынхны дургүйг нь хүргэсэн аж. Иймээс түүнд “нууц амраг” нэр хайрлачихжээ. Уг нь тэрээр МАН-д очиж аваргыг дэмжих ёстой байж л дээ. Гэтэл мань гөжүүд эр тэгсэнгүй, АН-ын зүг харайлгачихаж.
Сонгуульд ялах магадлалтай одоогийн ерөнхийлөгчийн эсрэг ийнхүү МАН-ынхан дайралт хийхдээ намынхан нь нэр цэвэр залуучуудыг хэвлэлээр харлуулах, дэмжиж очсон нэгнийг нь “нууц амраг” гэхчлэн нэр зүүж буй нь сонгуулийн хэр оновчтой PR гэдэг дээр бодоход илүүдэхгүй болов уу.
Ардын намын зүгээс УИХ дахь АН-ын гишүүдээр тогтохгүй АН-ын залуучуудын эсрэг сурталчилгаа чиглэсэн байна.
Ugluu.mn
Т.Түвшин