Беонси охиндоо хэт их мөнгө зарцуулж байна хэмээн шүүмжлэгдэв

byonce-i-dochka-300x225Алдарт дуучин Беонси хүүхдийнхээ эрүүл мэндэд хамгийн их мөнгө зарцуулдаг ажээ. Тэрээр хагас жилийн дотор охин Блию Айвиагийнхаа эрүүл мэндэд  нийт 976 мянган ам.доллар зарцуулсан юм байна. Мөн түүний охин дэлхийн хамгийн үнэтэй VIP эмнэлгийн үйлчлүүлэгч гэнэ.

Беонси охиноо мэндэлснээс нь хойш байнга л хамгийн үнэтэй чамин тансаг бүхнийг хэрэглүүлж байгаа бөгөөд 14 мянган ам.долларын үнэтэй ор, 15 мянган ам.долларын үнэтэй алмазан шигтгээтэй даашинз зэргийг тусгайлан захиалж хийлгэсэн юм.

Түүний ийнхүү охиндоо маш их мөнгө зарцуулж байгаад зарим хүмүүс шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд энэ их мөнгийг ганцхан охиндоо зарцуулах бус багахан хэсгийг нь ч болов өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүдэд хандивлах хэрэгтэй байсан хэмээн үзэж байгаа ажээ.

Т.Анир.  Ugluu.mn

 

Санал болгох мэдээ

Жастин Бибер мерседес бенз машинаа Зул сарын баярт зориулж чимэглэжээ

23 настай дуучин Жастин Бибер өөрийн мерседес бенз  G-Class SUV загварын машинаа Зул сарын баярт …