2 байршилд нэмж нийтийн бие засах газар барина

p18ep48qiunssmmoi6brpc5eg1Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах” тухай  А/21дугаар  захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжих нийтийн бие засах газрын барилгын жагсаалтыг гарган батлах, батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг холбогдох дүүргийн Засаг дарга нарт шилжүүлэн, хууль тогтоомжинд нийцүүлэн зохион байгуулахыг даалгалаа. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс , захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт,  хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо.Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжийн дагуу 2 байршилд 368,3 сая төгрөгийн санхүүжилтээр Нийтийн бие засах газар барихаар болов.

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …