Элэг татаам онигоонууд

imagesМуурных нь ороо орж, гадуур дэмий тэнээд байхаар нь эзэн нь малын эмч дээр очиж хөнгөлүүлжээ. Сарын дараа малын эмчтэй уулзав.
-За муур нь ямаршуухан байна?
-Шөнөжин тэнэдэг хэвээрээ. Мань эр зөвлөх маягаар л ажиллаад байх шиг.

————

Орос, Хятадын анагаахын салбарын эрдэмтэд өөрсдийн ололт, бүтээлээ гайхуулцгаана. Хятад:
-Манайх хүнд модон нүд суулгасан. Энгийн хүнээс ч илүү сайн харж чадаж байгаа. Орос:
-Тийм үү, Тэгвэл манайх эрэгтэй хүнд үнээний дэлэн суулгаад өдөрт 10 литр сүү авч байгаа.
-Хэн батлах юм?
-Танай модон нүдэт чинь харсан шүү дээ

———————–

Хэнийх нь цохилт чанга болохыг үзэхээр туулай эхлээд баавгайг цохив. Дөрвөн шүд унасан байна гэнэ. Баавгай дараа нь далайж, далайж буулгатал туулай хол гэгч нисээд явчихав. Очоод нулимуултал дөрөвхөн шүд унасан гарч ирэв. Баавгай гайхаж:

-Ийм цөөхөн гэж үү? гэсэн чинь цаадах нь:

-Елөөсөө л дөлөвхөн үлдсэн байсым аа гэж байна гэнэ.

—————————–

 

Аа яа, яа

Гудамжинд 16-тай болов уу гэмээр биеэ үнэлэгч охин зогсож байна. Нас тогтсон эр түүн рүү ирээд,

-Аа яа, яа, энд зогсож байгааг чинь ээж чинь мэдвэл яана?

-Мэдээж намайг ална шүү дээ. Энэ чинь ээжийн өөрийнх нь зогсдог “мест” байхгүй юу.

——————————

 

Энэ эгчийг авья л даа  

Ээж хүү хоёр явж байна

-Ээж ээ, энэ эгчийг авья л даа.

-Юу? Энэ чинь хүн, худалдаж   авч   болдоггүй юм.

-Тийм гэж үү? Аав энэ эгчийг чинь дандаа авдаг юм шүү дээ.

——————————

 

Юмыг яаж мэдэх вэ? 

-Аав аа, цагдаагийн постын өмнө яагаад хурдаа хасдаг юм бэ?

-Юмыг яаж мэдэх  вэ? гээд.

—————————–

 

Ёстой баларч байна аа  

Хөгшин чинь ёстой баларч байнаа

-Яасан бэ?

-Хэдхэн жилийн өмнө би том болсон охинтой залуухан бэлэвсэн эмэгтэйтэй танилцаж ханилсан юм. Тэгтэл саяхан аав маань миний дагавар охинтой суучихдаг байгаа.  Ингээд дагавар охин  маань миний хойд эх болж, харин аав маань миний хүргэн. Улмаар  би өөрийнхөө хойд эхийн дававар хүү болж, эхнэр  маань өөрийнхөө хүүгийн нагац эгч болоод, миний хүү аавын маань бүл дүү, харин би өөрөө өөрийнхөө өвөө нь болчихоод…

————————–

 

Өвчтөн эмчид ирж:

Эмч ээ, сүүлийн сар би ердөө ч тайван унтаж чадсангүй. Байнга зүүдэлж, хөл бөмбөг тоглож байгаа хархнуудыг харах юм. Та туслаач гэж гуйлаа.

-Би танд усан эм бичиж өгье. Уугаад тэр дороо тайван унтана.

-Эмч ээ, нөгөөдөр ууж болох уу, маргааш хархнуудын аваргын финалын тоглолт нь болох юм аа.

—————————–

 

Шүүх хурал 

Шүүх хурал дээр:

-Та яагаад эхнэрээсээ салах гээд байгаа юм бэ?

-Эхнэр маань хурхираад байх юм.

-Энэ чинь салах шалтаг биш.

-Тийм л дээ. Гэхдээ хөршийн хананы цаанаас хурхираад байх юм.

—————————

 

Нисэгчийн авгай хөрштэйгөө ярьж байна.

-Нөхөр маань өчигдөр нисэхдээ муураа аваад түүнийг гурван мянган метрийн өндрөөс хаяад хөл дээрээ буух эсэхийг шалгая гээд аваад явсан.

-Тэгээд, туршилт яаж дууссан бол?

-Одоохондоо  би мэдэхгүй байна. Муур гэртээ хэдийнэ ирсэн. Харин нөхөр

маань хоёр хоног алга.

————————–

 

Жинхэнэ эр хүн  

-Жинхэнэ эр хүн хэн бэ гэдгийг би ойлгохгүй юмаа.

-Тэр амархан. Жинхэнэ эр хүний  тэргүүн нь мөнгө, халаас нь алт, нуудгай нь  ган байдаг юм.

————————–

 

Архины эмчилгээ хийлгээд удалгүй дахин архинд орсон нэг залуугаас:

-Чи чинь архины хорыг ойлголоо гээд яваагүй билүү? Юуг нь ойлгохгүй дахиад уучихав хэмээн эмчийг асуухад:

-Архи гэдэг дайсан, бас өөрийгөө хамгаалах чадалтайг нь ойлгосонгүй гэжээ.

————————-

 

Сонины эзэн сэтгүүлчдээ цуглуулан уншигчдын анхаарлыг ер бусаар татах

товчхон мэдээ нийтэлж байхыг шаардлаа. Маргааш нь сонинд “Саятан Гончиг өчигдөр орой 23 цагийн үед “Ид шид” баарнаас халамцуу гараад машинаа шатахуунтай эсэхийг шалгахаар  асаагуураа асаасан  аж. Машин нь дэлбэрч шатсан, өөрөө бурхан болсон болохоор шатахуунтай л байж дээ” гэсэн товчхон мэдээ нийтлэгдсэн аж.

————————–

Сумын төвийн эмнэлэг. Мэс засал орж байна.
Эмч:
-Сувилагч аа, наркоз -оо өгөөрэй. Бушуухан унтуулаад авъя.
Сувилагч:
-За. Алийг нь вэ?
Эмч:
-Яагаав нөгөөхөө.
Сувилагч:
-Хараацай шувууны дэгдээхий шигээ, Ээ бүүвэй ээ бүүвэй…

***

Эмнэлэг.Эмч нарын өглөөний үзлэг. Палат №1. Гурван өвчтөн хэвтэнэ. Эмч ээлж дараалан жижүүрийн сувилагчаас онош, эмчилгээ зэргийг асууна.
Эмч /Э/:
-Энэ яасан хүн билээ?
Сувилагч /С/:
-Цагаан мах нь эргэчихсэн юм. Шамбарам-тай.
Э:Ямар эмчилгээ хийж байна.
С:Йод түрхэж байгаа.
Э:Гомдол санал байна уу?
Өвчтөн /Ө/: байхгүй.
Дараагийн өвчтөн.
Э:Энэ яасан хүн билээ.
С:Цагаан мах нь эргэчихсэн.
Э:Ямар эмчилгээ хийж байна.
С:Йодоор арчиж байгаа.
Э:Гомдол санал байна уу?
Ө:Байхгүй.
Гурав дахь өвчтөн.
Э:Харин энэ яасан хүн билээ?
С:Хоолой нь өвдсөн.
Э:Ямар эмчилгээ хийж байна.
С:Йодоор арчиж байгаа.
Э:Гомдол санал байна уу?
Ө:Йодоор арчихдаа надаас л эхэлж баймаар байна.

***
Нөхөрт гарах зарим шалтгаан
1.Ээжийн үглээнийг нэг мөр зогсоох.
2.Урт хормоотой цагаан даашинзнаас өөр өмсөх юм олдохгүй байх.
3.Хотын бүх дүүргийн цагдаа, эрүүлжүүлэх, эмнэлэг, морг, албадан саатуулахын жижүүрийн утсуудыг нэг мөр мэдэж авах.
4.Хуриман дээр зад авах.
5.Амьдралын чинь хамаг сайхан үеийг хэн баллаж хаясныг хэзээ ч марталгүй тогтоож авахын тулд.

***
“Хулхи архины чанарын тухай хууль”-ийг батлах гурав дах удаагийн хэлэлцүүлэг Хордлогын төвийн төлбөртэй өрөөнд дууслаа.
***
Эмч: За өөрөө чинь тэгээд шийд гаргаж чаддаггүй эмгэгээр үйлээ үзэж байгаа гэл үү?
Өвчтөн: Үгүй одоо яг тийм гэхэд бас хаашаа юм бэ.

***
Сайт дээр ирсэн захидал:
Өнөө өглөө боссон чинь суганы харалдаа нуруун дээр гурван үрчлээс гарчихсан байх юм. Шөнө нь би дөч гарсан өвгөнтэй унтчихсан юм. Яанаа хөгшин хүнээс үрчлээс халдварлана гэж байх уу? Яаралтай хариу бичиж тус болооч.

***
Бүтэн сарын турш залуужуулдаг тос нүүрэндээ түрхсэн юм аа. Нүүрний цэврүүг найдвартай арилгадаг арга зааж өгөөч.

***
Өчигдөр анх удаа шилбэнийхээ үсийг хуссан юм аа. Тэгээд өөрийгөө аймаар майга гэдгийг мэдэж авлаа. Одоо яавал дээр вэ?

***
-Сталин гэнэт амь орвол яах байсан бол?
-Яав л гэж. Авсныхаа тагийг дотор талаас нь маажихгүй юу.

***
Эмнэлэг. Өглөө.
Сувилагч: Та ч өглөө сэрээд буруу хөлнөөсөө боссон бололтой юм аа.
Өвчтөн: Та яаж мэдэж байгаа юм бэ?
Сувилагч: Яахав дээ жижүүрийн эмчийн гутлыг өмсчихсөн яваа болохоор чинь л…

***

Инээвэл нас нэмнэ. Архи уувал нас хасагдана. Дүгнэлт: Архи уух болгондоо ээртлээ инээж байх хэрэгтэй.

***

Төрөлтийн төрөл
Анагаахын дээд. Шалгалт.
Багш:За чи хэдэн янзын төрөлт байдгийг хэлээдэх.
Оюутан: Эртэдсэн, оройтсон, буруу төрөлт.
Багш:Юу юу гэнэ ээ? Тайлбарлаадахдаа наадахаа.
Оюутан: Эртэдсэн төрөлт гэдэг нь хуримлахаас жилийн өмнө төрөхийг хэлнэ. Нөхрийгөө өөд болсноос хойш гурван жилийн дараа төрөхийг оройтсон төрөлт гэнэ. Эхнэрийнх нь оронд хажуу айлынх нь хүүхэн төрөхийг буруу төрөлт гэдэг.

***

Хэл ярианы согог засдаг эмчийн өрөөний хаалга онгойно.
-Эмд ээ, олох уу?
-Ол ол.

***

Эмийн сан.
-Танайд нөгөө нэг юу билээ дээ нөгөө нэг ацетилсалициллын хүчил байгаа юу?
-Та аспирин авах гээд байгаа юм байна шдээ.
-Нээрээ тийм наад нэг үгийг чинь ер тогтоож авахгүй юм.

***

Нэг эмээ эмчид үзүүлж байна гэнэ.
-Яанаа хүүхэд минь. Эмээ нь нэг их гачин өвчтэй болчоод байна аа. Нэг суухаараа суугаад л суугаад л суугаад л байх юм. Тэгэж байгаад нэг хэвтэхээрээ хэвтээд хэвтээд л хэвтээд л байх юм…
-Эмээ минь тэр хаалга харж байна уу, онгойлгож гараад яваад л яваад л яваад л байдаг юм шүү.

***

Хагалгаанд ороод мэс заслын орон дээр хэвтэж байхдаа сонсмооргүй үгс:

  1. Өө п… даа, баларсаан.
  2. Хөөе, миний цагийг харсан хүн байна уу?
  3. Яа яа өчигдөр арай л хэтрүүлчихэж ээ, гар салгалаад баларч байна аа.
  4. Өө, чөтгөр ав гэж энэ гарын авлагын 27-р нүүрийг ямар мал нь ураад авчихав аа.
  5. За байз энэ Балдан гуай чинь хоёр гурван хүүхэдтэй гэсэн байх аа. Тийм. Тэгвэл үүний хэрэг юу байна.
  6. За гялалзана шүү, хорин минутын дараа Маню Челси хоёрын тоглолттой.
  7. Сувилагч аа надад нөг нэг багажаа, нөгөө юуг аваад өгөөч. Өө юу гэдэг билээ дээ мартчихлаа…
  8. Гүй ингэхэд энэ одоо мухар олгой юм бол наад хачин санжигансан юм чинь одоо юу болж таарч байна аа.
  9. Өө, чөтгөр ахиад тог таслаад хаячихлаа. Энэ санхүүгийнхэн цахилгааны мөнгө өгөхөө бас мартчихсан юм байхдаа.
  10. Энэ ямар балай линз вэ? Ахиад мултраад уначихлаа шдээ. Одоо ч энэ дотроос олдохгүй дээ.
  11. За, энэ бид бүгдэд их том сургамж боллоо шүү.

***

Утас дуугарна. Утасны цаанаас автомат хариулагч ярьж эхэлнэ:
Сайн байна уу? Та сэтгэцийн яаралтай туслалцаа өгөх итгэлийн устанд холбогдлоо.
Хэрэв та хэт хөөрлийн байдалтай байгаа бол 1-ийн тоон дээр хэд хэдэн удаа дарна уу?
Хэрэв таньд бусдаас хэт хамааралтай болсон мэт санагдаж байгаа бол 2-ын тоон дээр дарахыг дэргэдэх хүнээсээ гуйна уу?
Хэрэв танд ухамсар чинь олон хуваагдсан мэт санагдаж байгаа бол 3,4 ба 5-ын тоон дээр дарна уу.
Хэрэв бусдад мөрдөгдөн тагнадаж байгаа гэж харддаг донтой бол ямар ч тоон дээр дарах хэрэггүй. Таны хэн болох, танд юу хэрэгтэйг бид мэдэж байгаа. Хамгийн гол нь хаашаа ч явалгүй байж байгаарай, бид дугаар, хаягийг чинь тогтоогоод удахгүй ирж таныг авна.
Хэрэв шизофрени -тэй бол чимээгүй болоод анхааралтай сонсоорой. Чихэнд чинь аяндаа чимээгүй шивнэх дуу сонсогдож хэдийн тоон дээр дарахыг чинь хэлээд өгнө.
Хэрэв та сэтгэл гутралтай бол хэдийн тоон дээр ч дарсан хамаагүй. Тэртээ тэргүй танд хэн ч туслахгүй.

***

Нэгэн компаниас хүний нөөцийн мэргэжилтнүүддээ өгсөн удирдамж. “Хүний нөөцийн менежер нь ажилд орох ярилцлагад ирсэн хүнд дараах тохиолдолд татгалзсан хариу өгөх ёстой, үүнд:

  • Нэрээ хэлнэ үү гэсэн асуултын хариуд бодлогошрох.
  • Ярилцлаганд ээжийгээ дагуулж ирэх.
  • Ярилцлагын үеэр ном, сонин унших.
  • Ярилцлахаар ирсэн хүнийг ярилцлагын үеэр гэнэт тусгай тасгийнхан баривчлах.
  • Нэгжлэг хийх, баривчлах ордер үзүүлэх.
  • Ярилцлагад ирэхдээ хорт хийн бага, резинэн бээлий, чанга яригч зэрэгтэй ирэх.
  • Гурвын үеийн намтраас нь эвгүй үнэр ханхлах.
  • Анкетийг зүүн хөлөөрөө бөглөж, баруун хөлөөрөө толгойгоо илээд баруун гараар зураг зурж, зүүн гараар лимбэ үлээх.
  • Сүүлд ажиллаж байсан арван хоёр компаниас гарах болсон шалтгаанаа хэлэхээс зайлсхийх.
  • Өрөөнд орж ирэнгүүтээ будаа, рашаан цацаж эхлэх.
  • Цалингаа нэн даруй урьдчилан авах хүсэлт тавих.
  • Ажилд орох хүсэл байхгүй байх.
  • Асуултын хариуд “Хамаа сэтгэнэ ш дээ. Хэнхэгээ гомдоохгүй ээ” гэж хариулаад газар явган суух.
  • Нэг зангианых нь өнгө нөгөө зангианых нь өнгөтэй зохицолдохгүй байх.
  • Сандал дээрээс босохдоо бөгсөөрөө сандлын бүрээсээс тасалж авах.
  • Ганц юм гуялахыг санал болгох.
  • Хуванцар сав, лааз түүсэн шуудайтай орж ирэх.
  • Цалингийн хэмжээг асуухад 5-аас яриад 3-т бол болж байна. Илүү доошоо хаанаас ч хайгаад олохгүй байх шүү гэж хариулах.
  • Гэрийн хаягийг асуухад Дэнжийн мянга 300-аар гэх.
  • Анкетийн “Урд нь ажиллаж байсан газар” гэсэн хэсэгт “Sanaku bna tehuu. kkk ntr” гэж бичсэн байх.
  • index

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …