Баянзүрхчүүд 286.8 тн хог цэвэрлэлээ

Монголын уламжлалт “Цагаан сар”-ын баярыг хоггүй угтаж, иргэдийн ая тухтай амарч, баярлах нөхцлийг бүрдүүлэх үүднээс нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу өнгөрсөн амралтын өдөр бүх нийтийн их цэвэрлэгээ хийсэн байна.

Дүүргийн 28 хорооны 946аж ахуйн нэгж байгууллагын 5865, ерөнхий боловсролын 10 сургуулийн 414, 7их дээд сургуулийн224, 9 цэцэрлэгийн 157, 67СӨХ-ийн 553 хүн, 91 төрийн байгууллагын 1400 албан хаагч цэвэрлэгээнд оролцжээ.

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр нийт 112900м2 талбайн 286,8 тн хог болон дагтаршсан цасыг цэвэрлэжээ. Мөн Орон нутгийн өмчит Нийтлэг үйлчилгээний газраас 73 зам талбайн үйлчлэгч ажиллаж, авто зам болон явган хүний замын 18000м2 талбайн  40 тн цас, мөсийг  цэвэрлэсэн байна.

Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр, Мэргэжлийн хяналтын хэлтсээс их цэвэрлэгээнд 21улсын байцаагч ажиллажээ. Түүнчлэн 62 аж ахуйн нэгж байгууллага, 12 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч удаа дараа зөрчил гаргасан гурван байгууллагад хуулийндагуу 200 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.

index

Санал болгох мэдээ

Гэр хорооллын 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …