Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо /ТОАҮЭХ/-оос мэдэгдсэний дагуу өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийнхэн тасалбарын үнээ 500 төгрөг болголоо. Нийтийн тээврийн газраас тасалбарын үнийг нэмэх асуудлаа түр хойшлуулах санал тавьсан ч ТОАҮЭХ хүлээж авсангүй.
Тасалбарын үнийг нэмэх болсон шалтгаанаа байнгын алдагдалтай ажилладаг гэсэн шалтгаанаар тайлбарласан билээ. Тодруулбал, төрөөс тухайн сард нь эсвэл жилд гарах алдагдлын зөрүүг татаас хэлбэрээр олгоогүй учир 2009-2013 оныг хүртэл нийслэлийн нийтийн тээврийн аж ахуй нэгжүүд нийт 26.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна.
Дашрамд дурьдахад, мэргэжилтнүүд автобуснад хөнгөлөлт эдлэгсдийг болиулж бүх зорчигчид 100 төгрөгөөр зорчдог болбол алдагдал хүлээх нь битгий хэл илүү ашигтай ажилладаг болно гэдгийг хэлж байгаа юм.