Сар шинээр иргэдэд 212 тээврийн хэрэгсэл нэмэлтээр үйлчилнэ

hot_hoorond-middleЦагаан сарын баярын өдрүүдэд хот хооронд нэмэлт автобус зорчихоор боллоо. Шинийн нэгнээс  гуравны өдрүүдэд нийтдээ нэмэлтээр 212 тээврийн хэрэгсэл хот хооронд зорчих юм байна.

Тодруулбал, хот хоорондын тээвэрт шинийн нэгэнд үндсэн 122 тээврийн хэрэгсэлд нэмэлтээр 70 тээврийн хэрэгсэл зорчино. Харин шинийн 2-нд үндсэн 141 дээр нэмэлтээр 65 тээврийн хэрэгсэл, шинийн 3-нд үндсэн 157 нэмэлтээр 77 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ. Тухайлбал шинийн нэгэнд ойрын аймгууд болох Төв, Орхон-Уул, Дархан-уул, аймгууд руу 40-50 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчлэх юм. Харин шинийн нэгэнд холын аймгууд болох Говь-Алтай, Увс, Завхан, Ховд, Дундговь, Дорнод, Өвөрхангай зэрэг аймгууд руу тээврийн хэрэгсэл явахгүй. Гэхдээ шинийн 2-оос эхлээд холын аймгууд руу тээвэр хийгдэнэ.

Баярын өдрүүдэд хот хоорондын тээврийн хэрэгслийн үнэнд өөрчлөлт орохгүй. Нэмэлтээр явж байгаа тээвэрт иргэд хуучин үнээрээ үйлчлүүлнэ. Мөн хуваарьт цагт ч өөрчлөлт орохгүй аж.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …