Загвар өмсөгч Э.Энхболд эхнэрийнхээ насыг хэлэхээс санаа зовдог

IMG_5610_1Монголын шилдэг загвар өмсөгчдийн нэг “Говь” брэндийн нүүр царай болж олонд танигдаад буй Э.Энхболдод хүүхнүүд хуйлардаг ч тэрбээр гэргийдээ тун үнэнч байдаг аж.

Монголын сайхан залуусын тэргүүн эгнээнд явдаг түүнд загварын ертөнцийн төдийгүй рок попын хүүхнүүд сэтгэл алдарч, араас нь гүйдэг байсан цаг саяхан. Гэвч тэрбээр “Урлах эрдэм” дээд сургуулийн багш, дизайнер Д.Отгонжаргал гэх бүсгүйг ханиараа сонгож, үрийн зулай үнэрлэсэн зарим нэгэнд карьер хөөх гэж эгчмэд бүсгүйтэй ханилсан хэмээн хэлэгдэж явсан.

Гэвч Э.Энхболд энэ тухайгаа “Үнэндээ бид хоёрт тийм их насны зөрүү байхгүй. Тэгээд ч би эхнэрийнхээ насыг хэлмээргүй байна. Бие биедээ анхны харцаар дурласан. Ямар ч байсан, бид хоёр хайр сэтгэлээр учирч хүү, охинтой болоод сайхан амьдарч байна” гэх тайлбарыг өгчээ.Тэрбээр ийнхүү эхнэрийнхээ насыг ихэд нууцладаг аж.

Ц.ЗАЯА

Эх сурвалж: Chuhal.mn

Санал болгох мэдээ

Жастин Бибер мерседес бенз машинаа Зул сарын баярт зориулж чимэглэжээ

23 настай дуучин Жастин Бибер өөрийн мерседес бенз  G-Class SUV загварын машинаа Зул сарын баярт …