Цусны бүлэг нь тухайн хүний зөвхөн зан араншиг бус мөн хайр дурлал дээр хэрхэн ханддаг тухай бас хэлдэг. Хайртай залуугаа цусны бүлгээр нь тодорхойлоорой. Цусны бүлэг нь тухайн хүний зөвхөн зан араншиг бус мөн хайр дурлал дээр хэрхэн ханддаг тухай бас хэлдэг. Хайртай залуугаа цусны бүлгээр нь тодорхойлоорой.
1.Нэг дүгээр бүлэг
Тэд бол төрлөхийн лидерүүд. Өөртөө итгэлтэй байдал, хувиа хичээсэн зан, эрч хүчээр дүүрэн байдал – тэднийг тодорхойлно. Энэ төрлийн эрчүүд бол үргэлж шинэ зүйл эрэлхийлж байдаг. Тиймээс түүний сонирхлыг үргэлж татахын тулд шинэлэг байх нь түүнд таалагдана. Хэн нэгний “Хоёр дахь” эсвэл үл ойшоогдохыг тэд хүлээн зөвшөөрдөггүй. Энэ залууг та дэргэдээ байлгахын тулд танд түүнээс өөр сайхан залуу олдохгүй гэдгийг мэдрүүлэх, их ухаалаг байж, үргэлж тактик зохиох хэрэгтэй.
2.Хоёр дугаар бүлэг
Тэд бол тэвчээртэй, шийдвэр гаргахдаа муу бөгөөд түүний үйлдлүүд “Долоо хэмжиж нэг огтло” гэсэн үгэнд захирагдаж байдаг. Тэд хэзээ ч анхны харцаар дурлаж, романтик байдал үүсгэхгүй. Тэд бол яг л “чулуун хана” мэт. Харин ирээдүйд тэд маш сайн эцэг, сайн халамжтай нөхөр болдог. Тэднийг дэргэдээ байлгахыг хүсвэл түүнд итгэж, үнэнч дулаан хайраар дутаахгүй байхад хангалттай.
3.Гурав дугаар бүлэг
Ийм цусны бүлэгтэй эрчүүд бол сайхан сэтгэлтэй, амт мэдрэх нарийн чадвартай, хэзээ ч буулт хийж өгөхөд бэлэн, чадварлаг дипломатууд. Тэд амьдралынхаа ихэнхи хугацааг сурч боловсроход анхаардаг бөгөөд өөрийн болон бусдын алдааг ухаарч ойлгодог. Эдгээр эрчүүдийн хувьд хайртай хүнтэйгаээ ярилцах нь хамгийн чухал байдаг. Дурлалт бүсгүйдээ өөрийн бүх чөлөөт цагаа зарцуулахад бэлэн.
4.Дөрөв дүгээр бүлэг
Дөрөв дүгээр бүлэг бол их ховор бүлэг. Эдгээр эрчүүд нь их нууцлагдмал, тааварлахын аргагүй хүмүүс байдаг. Өнгөц харахад анхаарал татахааргүй бөгөөд өөрийн длтоод ертөнцөө хэн нэгэнд нээхдээ яардаггүй. Тэднийг өөртөө татахын тулд та маш нарийн мэдрэмжтэй нэгэн байвал та түүний сонирхлыг татна.