Сар шинээр нийтийн тээвэрт 837 тээврийн хэрэгсэл үйлчилнэ

Цагаан сарын баярын өдрүүдэд нийтийн  зорчигч тээврийн үйлчилгээ  өглөөний 08.00 цагаас  орой 22.30 цагийн хооронд ажиллах юм байна. Үндсэн 67 чиглэлд 582,  хот орчмын 13 чиглэлд 57, нийт 639 их багтаамжийн автобус, троллейбус, туслах 25 чиглэлд 188 бага багтаамжийн микроавтобус  иргэдэд үйлчилнэ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ. Түүнчлэн 2014 оны 1-р сарын 31-нээс 2-р сарын 04-нийг дуустал  хотын захын гэр хорооллын Толгойт, Шархад, Хужирбулан, 7 буудал, Чингэлтэй, Дамбадаржаа, Хайлааст, Дэнжийн 1000, Дарь эх, Ганц худаг, Баруунтуруун болон 3,4 хороолол гэсэн чиглэлүүдэд бага багтаамжийн 30 микроавтобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулахаар болжээ. Харин сар шинийн өдрүүдээр нийслэлд такси үйлчилгээнд 17 аж ахуйн нэгжийн 713 такси ажиллаж, дуудлагаар үйлчилэх юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Захилага авах утас : 326352, 321490

Сар шинийн өдрүүдэд  дуудлагаар үйлчлэх таксины аж ахуйн нэгжүүдийн жагсаалт:
Нэр Тээврийн хэрэгслийн тоо Захирал Такси дуудлагын утас    
1 “Алтанцөгц трейд” ХХК 22 Г.Баттуяа 459097 1950  
 
 
2 “Дооно уул” ХХК 8 Ж. Батсүрэн 1950  
 
3 “Очиржамц” ХХК 6 У.Эрдэнэбат 1109  
 
4 “Марал дарь” ХХК 2 Я.Баатарцогт 1109  
5 “Монгол нунхёб” ХХК 14 Д.Төмөр-Очир 1950 1109  
6 “Монгол такси групп” ХХК 23 Д.Баярсайхан 1950 1109  
7 “ЦББ” ХХК 30 Ц. Батболд 1950  
8 “ТеБе Сервис” ХХК 30 Ц.Тэрбиш 1616  
9 “Тариат трейд” ХХК 17 Б.Анартөгөлдөр 300000, 1894  
10 “УБТТС” ХХК 368 Б.Алтангадас Б.Батбилэг 1991  
 
 
11 “Ти Эй Ай Вай Өү Эс” ХХК 41 П.Минжмаа Д.Чагнаадорж 1950  
 
12 “Эс Кэй Эм” ХХК 21 Д.Эрдэнэцогт 1950  
 
13 “Намдэмүн сервис” ХХК 28 Ж.Лхагвасүрэн 1950  
 
14 “УБТ” ХХК 8 Г. Найданжав 88111455 1616  
 
 
15 СИ АЙ ЭМ ЭЙ ЭН 24 JEONG GISUN 7000 0707  
 
16 “Элит ноён такси” ХХК 40 Г.Нямсүрэн 1950  
 
17 МӨНХ ТАКСИ ХХК 31 Р.Мөнхтогтох 1617  
  ДҮН 713    

Санал болгох мэдээ

ЭХЭМҮТ-ийн цахилгаан шатыг шинэчиллээ

Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн цахилгаан шатны шинэчлэл, …