Цэцэрлэг бариулах газраа чөлөөлсөн иргэдэд 320 саяын нөхөн олговор олгоно

p18fbaebm8vd01pu7tc56ftcaq1Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/528 дугаар захирамжаар  Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцаас нийслэлийн Засаг даргад эрх шилжүүлэн нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 8, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тус бүр 120 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга барих ажлыг зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга  тус газрын байршилд өртсөн иргэдийн  өмчлөл, эзэмшлийн газар дээр  байгаа эд хөрөнгийн нөхөх олговрыг олгохоор “Нөхөн олговор олгох тухай” А/34 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу тухайн газарт эд хөрөнгө нь хамрагдаж буй 4 иргэний өмчийн үнэлгээг тогтоож, зохих нөхөх олговрын 320 000 000 төгрөгийг 2014 оны газар чөлөөлөх, нөхөх олговрын батлагдсан  төсвөөс  санхүүжүүлэхийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа.  Харин иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу  тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг  нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгосон юм. Нөхөн олговрыг олгож газрыг чөлөөлснөөр Чингэлтэй дүүргийн 8, 11-р хорооны нутаг дэвсгэрт 120 ортой хүүхдийн 2 цэцэрлэгийн барилга барих боломжтой болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Жич: Чингэлтэй дүүргийн 8, 11-р хорооны нутаг дэвсгэрт баригдах 120 ортой хүүхдийн цэцэрлэгийн газрын байршилд өртсөн иргэдийн эд хөрөнгийн нөхөн олговрын төсвийг хүснэгтээр танилцуулъя.

д/д Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр Хаяг,
хашааны дугаар
Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/ Барилгын трасст орсон газрын үнэлгээ Эдэлбэр
ийн
хэлбэр
Кадастрын
зураг
лалын үнэ
Нийт /төг
Үл хөдлөх хөрөнгө эд хөрөнгө Хэмжээ /м2/ Үнэ
/төгрөг/
0 1 2 3 4 5 6 7 8 9
1 Хөсрий
Пүрэв
ЧД, 8-р хороо Дунд тасганы 9 дугээр гудамж 984 тоот

448м2

өмчилсөн

80 000 000

2

Магдаасамбуу Батбилэг

ЧД, 8 дугаар хороо Дунд тасганы 9 дүгээр гудамж 82 тоот

388м2

Өмчилсөн

80 000 000

3

Долгормаа Сэржмядаг ЧД, 8 дугаар хороо Дунд тасганы 9 дүгээр гудамж 83 тоот

452м2

Өмчилсөн

80 000 000

4 Алтангэрэл
Зундуй
ЧД, 11 дүгээр хороо Нуурын 15-ийн 305б тоот

433м2

Өмчилсөн

80 000 000

Нийт-4 1721 м2 320,000 000

Санал болгох мэдээ

ЭХЭМҮТ-ийн цахилгаан шатыг шинэчиллээ

Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн цахилгаан шатны шинэчлэл, …