Нийтийн хоол, ахуйн үйлчилгээний газрууд гурван өдөр амарна

p18fdnb9pn4oh1kf819g6g8vd9n1   Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн хоол, ахуйн үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 1 дүгээр сарын  30 –нд  10.00 -22.00 цагт ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амраад, 2 дугаар сарын 03 –с  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Баар цэнгээний газрууд 1 дүгээр сарын 30, 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амраад, 2 дугаар сарын 03 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол зочид буудлуудын дэргэдэх ресторан, баарнууд баярын өдрүүдэд ердийн цагийн хувиараар ажиллана. Харин үсчин, гоо  сайхны  газрууд  1 дүгээр сарын 30 –нд  09.00 –20.00  цаг хүртэл  ажиллаж,  1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд  амарна.
Хувцас, гутал, ахуйн  электрон  цахилгаан  хэрэгсэл  засварын  газрууд  1 дүгээр сарын 30 –нд  09.00 –21.00  цаг хүртэл  ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амарна.
Хими  цэвэрлэгээ, үйлчилгээний газрууд  1 дүгээр сарын 30 –нд  09.00 -21.00 цаг хүртэл  ажиллаж,  1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амраад, 2 дугаар сарын 03 –с эхлэн бүх  үйлчилгээ  ердийн  цагийн  хуваарийн  дагуу  явагдана.

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …