МАХН-ын тэргүүн Н.Энхбаяр гэгээрэлд хүрэх замаа олжээ

Биеийн байдал эрс муудсан гэх шалтгаанаар хилийн чанадад эмчилгээ хийлгэж байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр ойрын өдрүүдэд Солонгосын буддын сүмээр эргэлдэх болжээ.

Түүний буддын сүмд суугаад хичээнгүйлэн судар уншиж суугаа зураг олон нийтийн сүлжээнд тарсан юм.

Энэ талаар зарим нэг нь “Эргэж ирээд баллаж тавих нь дээ. Эсвэл гэр бүлээрээ ариусаад байгаа юмуу” гэхчилэн эерэг, сөрөг олон сэтгэгдэл борооны дараах мөөг шиг гараад ирэх нь тэр. Ямар сайндаа “Эхнэр нь хүртэл юу ч билээ” гээд хаа хамаагүй хүнийг хамруулаад зандарчихсан байх вэ дээ.

Харин учир мэдэх зарим нь “Очир эрдэнийн судар”-ыг орчуулах гэж байгаа юм гэсэн. Тэгээд л судалгаа хийж байгаа байх” гэж байв.

Ямартай ч ноён дарга бурханы шашины хосгүй бүтээл гэгддэг уг сударыг хөрвүүлж ажил, амдралын замаа засахаар шийдсэн бололтой. Эсвэл эрхэм дарга гэгээрэлд хүрэх замаа олсон ч юм билүү хэн мэдлээ.

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …