Ангарагаас ундны ус олджээ

images Ангараг гараг дээр судалгаа хийж буй “Opportunity” аппарат энэ гарагт эрт дээр үед амьд организмд ашигтай ус байсныг олж тогтоожээ.
Энэ талаар “NASA”-гийн мэргэжилтнүүд мэдээлсэн байна.

Шинжлэх ухааны судлаач Стив Сквайрс теле бага хурлын үеэр “Opportunity аппарат чулуулгийн химийн найрлагыг судалж үзэхэд хөнгөн цагаан, кали, кальци, натри, түүнчлэн ан цав хэсгээрээ төмөр шаварлаг хэлбэртэйгээр байсныг олж тогтоосон” гэжээ.

Энэхүү шавар нь их хэмжээний устай үед л үүсэх боломжтой. Харин энэ ус нь цэвэр, тунгалаг, унданд шууд ууж болох гэнэ.

Стив Сквайрс “Энэ бол манай багийнхны олдсон хамгийн чухал олдворын нэг” хэмээжээ. Үүнээс өмнө Ангараг гараг дээрх усыг хэт шорвог, хүчиллэг гэж тогтоож байсан аж.
Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Энэ бол Америкийн “Хулсан ташуур” маягийн эртний түүхтэй дуу

NIRVANA – “Where Did You Sleep Last Night” Тийм ээ. Энэ бол Америкийн “Хулсан ташуур” …