Хэт их шивээстэй эр пасспорт авч чадахгүй болжээ

Их Британийн хамгийн олон шивээстэй эрд пасспорт олгохоос татгалзжээ. Тодруулбал, Мэтю Вилан хэмээх биеийнхээ 90 хувийг шивээсээр бүрсэн эр өөрийн нэрийг “Гайхалтай боди артын бэхэн урлаалын хаан” хэмээн өөрчлөх хүсэлт гаргасан байна. Гэтэл Британий засаг захиргаанаас түүний нэрийг өөрчлөн шинэ пасспорт олгох боломжгүй хэмээжээ.

Мэтю захиргааныхаа эл шийдвэрийг хүний эрхэнд халдсан хэрэг хэмээн үзэж байгаа бөгөөд түүний шинэ нэр боди шивээсний урлагт төгс зохицож байгаа тул заавал нэрээ солиулна гэж зүтгэсээр байгаа аж. Өмнө нь тэр нэрээ хоёр ч удаа солиулсан юм байна.

00378422 00378432 00378442

index

Санал болгох мэдээ

“Прада өмссөн чөтгөр 2” Box Office-ыг тэргүүлжээ

Анхны анги нь дэлгэцнээ гарснаас хойш 20 жилийн дараа үзэгчдийн хүртээл болсон “Прада өмссөн чөтгөр” …