17 ба түүнээс дээш давхар барилгуудыг шалгалж байна

indexМэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнхийн тушаалаар байгаль орчин, геодези, зурагзүйн мэргэжлийн улсын байцаагч нараас бүрдсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй баг Сар шинийн өмнөөс эхлэн Нийслэлд баригдаж буй 17 болон түүнээс дээш давхар барилгуудад  шалгалт хийж эхэлжээ.
Шалгалтын ажлын хэсгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Б.Буяннэмэх ахалж байгаа бөгөөд төлөвлөгөөнд багтсанаар Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүд дэх 17 ба түүнээс дээш давхар 20 гаруй барилга байгууламжийг шалгах ажээ.
Он гарсаар барилгын ослоор дөрвөн хүн амь насаа алдаад байгаа тул барилгын улирал эхлэхээс өмнө Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шалгалт хийж зохих арга хэмжээг авахаар болсон байна. Шалгалтын дүн барилгын ажил эхлэхээс өмнө гарах бөгөөд өндөр барилгууд стандарт, нормыг хэр сайн баримталж байна, аюулгүй байдал хангасан эсэхийг шалгах юм.
Сонирхуулахад, 17 хүртэлх давхар барилгын зөвшөөрлийг орон нутгийн удирдлагууд өөрсдөө өгдөг бол түүнээс дээшхи барилгын зөвшөөрлийг харьяа яамнаас өгдөг юм байна.
index

Санал болгох мэдээ

Улаанхад хотын музейд 80.000 гаруй түүх соёлын дурсгалт өвийг хадгалж байна

Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга үргэлжилсээр байна. Энэ хүрээнд бид ӨМӨЗО-ны Улаанхад хотын музейтэй танилцлаа. …