ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар маргааш эхэлнэ

imagesЕрөнхий боловсролын сургууль төгсөж буй  сурагчдыг их дээд сургуульд элсүүлэх Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш өглөөний 09:00 цагаас улс орон даяар нэгэн зэрэг эхлэж, 2014 оны 4 дүгээр сарын 21-ны орой 18:00 цагт дуусах ажээ.

Сурагчид урьд жилүүдийн адил  www.eec.mn цахим хаягаар орж шалгалт өгөх хичээлээ сонгож, шар хуудсаа авах юм. Мөн энэ жилээс эхлэн ЭЕШ-д орж буй төгсөгч бүр монгол хэлний шалгалтыг заавал өгдөг болж байгаа юм байна.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргааш 11:30 цагт Монгол ньюс мэдээллийн төвд Боловсролын үнэлгээний төвөөс өгөхөөр болжээ.

2014 ОНЫ ЭЕШ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

index

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …