Өөрийнхөө үсээр 11 жилийн турш нөхөртөө хувцас нэхжээ

hair-clothes3Хятадын Чонгкинг мужийн иргэн 60 настай Шианг Реншиан гэх эмэгтэй өөрийнхөө үсээр 11 жилийн турш нөхөртөө зориулан цамц, малгай нэхжээ.

34 настайгаасаа тууштай ургуулж эхэлсэн түүний үсийг залуу байхын л хүмүүс “ямар сайхан өтгөн, урт, гялтганасан хар” юм бэ гэж ам булаацалдан ярьцгаадаг байсан аж. Тиймээс Шианг өөрийн үсээ хэрхэн хадгалах, мөнхжүүлэх талаар бодож эхэлсэн байна. Ингээд хамгийн оновчтой санаа болох нөхөртөө зориулан хувцас хийхээр шийджээ.

Шианг малгай, цамцаа ижил хэмжээ бүхий 20 багц үсээр нэхсэн бөгөөд малгай нь 119,5 гр, цамц нь 382,3 гр жинтэй аж. Тэрээр эл хосгүй бүтээлээ 2011 онд хийж дуусгасан бөгөөд үүнээс хойш үсээр хувцас хийх хоббитой болжээ.

hair-clothes

hair-clothes2

index

Санал болгох мэдээ

МҮОНТ-ийн “Баярын мишээл” нэвтрүүлэг 42 дахь жилдээ үзэгчдийн хүртээл болно

МҮОНТ уран бүтээлчид энэ жилийн шинэ оны баяраар үзэгчдэдээ олон сонирхолтой, баярын  хөтөлбөрүүдийг бэлтгэлээ. 1982 …