Топ Пүүжээ дахин жирэмслэжээ

imagesМонголын сайхан бүсгүйчүүдийн нэг топ модель Пүрэвсүрэн дахин жирэмслэсэн гэнэ. Ийнхүү тэрээр гурван хүүхдийн эх болох нь ээ.

Хоёр хөөрхөн охины ээж, халамжит гэргээ болсон тэрээр энэ жилийн сүүлээр нярайлах бөгөөд одоо хүү төрнө гэдэгт тун итгэлтэй байгаа аж. Эл баяртай мэдээг дуулсан нөхөр нь ч хөл нь газар хүрэхгүй хөөр баяраар дүүрэн байгаа бөгөөд шинэ хүндээ зориулан шинэ харш бариулаад эхэлсэн гэнэ.

Мөн Пүүжээд хязгааргүй баярлаж олон хүүхэд төрүүлж өгч байгаад талархан цоо шинэ Land Rover машин бэлэглэсэн гэх ч сураг байна. Он гармагц Японд гэрээт моделиор ажиллаж амьдрахаар төлөвлөөд байсан Пүүжээ эх орондоо үлдэхээр болжээ.

index

Санал болгох мэдээ

Хятадын чат-ботуудад “сэтгэл хөдлөл” илэрхийлэхийг хориглоно

Хятадын эрх баригчид хиймэл оюуныг сэтгэл хөдлөлгүй, аюулгүй мэдээллийн хэрэгсэл болгохыг эрмэлзэж байна. Тодруулбал, Хятадад …