Ипотекийн зээлийн урьдчилгаанд учир байна

images (4) Монголоор нэг байртай болохыг хүссэн иргэд. Өөрөөр хэлбэл манай улсад орон сууцны эрэлт хэрэгцээ ний­лүүлэлтээсээ хэд дахин өсчээ.
Ийм ч учраас орон сууцны үнэ зоргоороо өсч байгаа талаар эдийн засаг­чид хэлдэг. Үүнийг зохи­цуулах нь төрийн үүрэг.

Шинэчлэлийн Засгийн газар, Монголбанктай хамт­­­­ран ипотекийн зээ­лийг иргэддээ олгохоор бол­­сон. Энэхүү зээлийн хэрэг­­жих журам хоёр сар хүлээлгэсний эцэст хоёр долоо хоногийн өмнө Зас­гийн газраас бат­лагдсан. Гэвч тэрхүү журам нь орон сууц худалдан авах хүсэл­тэй иргэд яг таг зээлээ хөө­цөл­дөөд авчих журам биш аж.

Тодруулбал Зас­гийн газраас ерөнхий жу­рам гарга­чихаад тэр талаараа өнгөрсөн долоо хо­ногт салбар яам­наас со­нин хэвлэлээр дам­жуу­лан тал талаас нь багагүй тайлбар хийсэн. Тиймээс нарийвчилсан жу­рам хэзээ гарах талаар уг хөтөл­бөрийг хэрэгжүүлэгч Монгол­банк­наас тодруу­ла­хад энэ долоо хоногт гарна гэж байв.

Засгийн газрын тэргүүн ч энэ долоо хоногийн лхагва гарагаас хэтрэхгүй гэд­­­гийг хөдөө орон нутагт ажил­лах үеэрээ мэдэгдэж бай­сан. Тиймээс иргэдийг бага хүүтэй зээлээр орон сууц­жуулах ипотекийн зээл жинхэнэ хэрэгжих журам энэ долоо хоногт гарч орон сууцны урьдчилгаа төлбөрөө бэлтгэчихсэн иргэдийг гий­­гүүлэх нь.

Гэхдээ одоо бид­ний гар дээр байгаа “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий нөхцөлийг тогтоох журам”-д нэг ойлгомжгүй зүйл бай­гаа юм. Тодруулбал жур­мын 2.4-т “Орон сууцны урьдчилгаа төлбөрийн хэм­жээ орон сууцны үнийн дүнгийн 10-30 хүртэлх хувь байна.

Монголбанкнаас тог­­тоо­­сон урьдчилгаа төл­бө­рийн хувь хэмжээнээс бага хэм­жээний урьдчилгаа төл­бөр төлөх зорилтот бүлэгт үзүү­лэх хөнгөлөлтийн үйл ажиллагааг Засгийн газар тусгайлан тодорхойлж, хэ­рэгжүүлэх ажлыг зохион байгуулна” гэж заасан байгаа.

Банкны шалгуураар урьд­чилгааг 30 хувиас буул­гахгүй нь тодорхой. Урьд­чилгааг бага хувиар төлбөл иргэдэд сайнаар тусна. Гэтэл арилжааны банкуудад энэ нь эсрэг нөлөө үзүүлдэг. Онолын хувьд тайлбарлавал зээлийн урьдчилгаа гэдэг нь банкуудын эрсдэлийг буу­­руулах түлхүүр.

Өөрөөр хэл­бэл 10 хувийн урьдчилгааг төлөөд байр авлаа гэхэд зээл­дэгч цаашид зээлээ тө­лөөд явах чадвар нь тийм ч хангалттай биш байгаагийн илрэл. Ипотекийн зээлийн ерөнхий журамд зааснаар иргэд аав, ээжийнхээ ч юм уу үл хөдлөх хөрөнгийг урьдчилгаанд барьцаалаад байраа авч болно гээд заасан. Гэвч энэ нь арилжааны банкинд учрах эрсдэлийг бууруулах ч харамсалтай нь ийм төрлийн урьдчилгааг нэлээд ядуу барьцаа гэж бо­лохоор байна.

Тодруулбал урьдчил­гаа­гаа төлөхөд мөн­гө байхгүй байгаа хүмүүс цаашид зээлээ яаж төлөх вэ гэх асуудал тулгарч байна.

Энэхүү асуудлаар Ба­рилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “10 хувь гэдэг дээр Засгийн газар бодлогын баримт би­чиг гаргана. Өнөө­дөр 30 ху­виа төлөөд орох залуу гэр бүл хэд байгаа билээ. Гэр бүлийн хоёр зэрэг ажиллаж байгаа ч 30 хувийн урьдчилгаа өгч чадахгүй нь олон бий.

Тиймээс бид 10 хувийг тухайн гэр бүлээс гаргаад, банкны тавьж бай­гаа шалгуурт хүргэж, урьд­­­чилгааг 30 болгохын тулд “Орон сууц хөгжүүлэх сан”-гаас дэмжлэг үзүүлэх асуудлыг ярилцаж байна.

Үндсэндээ Засгийн газар залуу гэр бүлээ орон сууцтай болгоход илүү анхаарах юм. Гэхдээ энэ асуудлыг бид янз бүрийн хэлбэрээр ярьж байгаа. Зөвхөн урьд­­чил­гааны асуудлаар дэмж­лэг үзүүлээд зогсохгүй тү­рээ­сийн болон амины орон сууц зэрэг үе шаттайгаар хэрэг­жүүлэх хөтөлбөрийг бо­лов­с­руулж байгаа. Залуу гэр бүл орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрөө ху­римтлуултал түрээсийн орон сууцанд амьдарч байх юм” гэсэн байр суурийг илэр­хийлээд байгаа.

Орон сууцны урьдчил­гаагаа төлөх чадваргүй за­луу гэр бүлээ төрөөс дэм­жих нь буруу зүйл биш. Гэхдээ сайдын ярианаас залуу гэр бүлийг дэмжинэ гэснээс өөр тодорхой зүйл харагдахгүй байна.

Тэгэхээр хэнд яаж дэмжлэг үзүүлэх вэ гэдэг нь тодорхой биш бол ипотекийн зээл хэрэгжихийн даваан дээр “бантан” болж мэдэх юм.
Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …