Биеэ үнэлэгчдийн музей нээгджээ /фото/

Нидерланд улсын Амстердам хотноо 16-р зууны үед хамгийн алдартай байсан Янханы газрыг “Улаан гэрлийн нууц” хэмээх биеэ үнэлэгчдийн музей болгон нээжээ.

Музей байгуулах санааг Мелчер дө Ваянд хэмээх эмэгтэй санаачилсан бөгөөд одоо зохион байгуулагчаар нь ажиллаж байгаа юм байна. Музей нээгдсэнээр хүмүүс “Заавал янхны газарт очихгүйгээр биеэ үнэлэгчид яаж үйл ажиллагаагаа явуулдаг, ямархуу байдаг талаар мэдээлэл олж авах боломжтой” болж байгаа аж. Музейд 16-р зуунаас хойш биеэ үнэлэгчдийн хэрэглэж байсан эдлэл хэрэгсэл, хувцас хунар болон ор дэвсгэр зэргийг дэлгэн үзүүлж, тэдний талаархи богино хэмжээний баримтат киног үзүүлдэг байна.

Сонирхуулахад, Нидерланд улсад 2000 оноос  эхлэн биеэ үнэлэгчдийн үйл ажиллагааг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Мөн биеэ үнэлэгчдийн ихэнх нь 18-21 насны бүсгүйчүүд байдаг бөгөөд үйлчлэх хугацаа болон зэрэглэлээсээ хамаарч 70-250 еврогоор биеэ үнэлэдэг аж. Биеэ үнэлэгчдийн ихэнх нь Ром, Болгараас ирсэн ядуу эмэгтэйчүүд байдаг байжээ.

628x4 628x47 628x471 6 7 62 628

000133-14_red-light-district-in-amsterdam 127435-e2e0272a-8e77-11e3-bde5-79e0b0a6dde3 amsterdam-red-light-district

images

 OLYMPUS DIGITAL CAMERA

index

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …