“Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн 10 жилийн ойн хүрээнд тус компанийнхан өнгөрсөн баасан гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. “ҮЦТТТХТ” компани нь энэ хугацаанд нийт 3.7 их наяд төгрөгийн мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийж, Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаагаар 834 тэрбум төгрөгийн арилжааны төлбөр тооцоог гүйцэтгэжээ. Мөн Монголбанкны Засгийн газрын бондын анхдагч арилжаанд өнөөдрийн байдлаар 26 төрлийн нэг тэрбум төгрөгийн үнийн нэг сая 58 мянган ширхэг бонд арилжаалж, үнэт цаасны бүртгэл хийсэн байна. Харин үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн хувьд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 336 хувьцаат компанийн нэг их наяд 446 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээ бүхий 18.1 тэрбум ширхэг үнэт цаас хадгалж байгаа аж.
“ҮЦТТТХТ” компани нь “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэх бүртгэлийг хийж дуусан аж. Одоогийн байдлаар нийт 710 гаруй мянган иргэн 1072 ширхэг хувьцаа эзэмших боломжтой болсон бөгөөд 11 мянга гаруй иргэн 536 ширхэг хувьцаа эзэмших эрхтэй болжээ. Тус дансыг яагаад нээхгүй байгаа талаар “ҮЦТТТХ”-ийн гүйцэтгэх захирал Т.Гандуламаас тодруулахад “Тухайн хувьцаа зах зээлд арилжаалах үед данс нээх үйл ажиллагаа нэлээд идэвхжиж эхэлдэг.
Одоогоор Засгийн газраас хувьцааны арилжаа нээх эрхийг олгоогүй байна” гэв.
Эх сурвалж: