БНХАУ-д гарсан шувууны томуугийн цар хүрээ буурахгүй байгаа учраас шаардлагагүй бол БНХАУ-ыг зорихгүй байхыг анхааруулъяа

images2014 оны хоёрдугаар сарын тавны өдрийн байдлаар БНХАУ-д Шувууны томуугийн А хүрээний (H7N9) өвчлөлийн халдвар авсан найман тохиолдол нэмэгдсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ.

Дөрвөөс 84 настай иргэд томуугийн халдвар авсаны зургаа нь эрэгтэйчүүд байна. Эдгээрийн гурван тохиолдол нь хүнд хэлбэрт, нэг нь хөнгөн байдалтай байгаа бол хоёр нь нас баржээ. Дээрх хүмүүс нь шувууны аж ахуй болон шувууны зах зэрэг эрсдэлтэй нөхцөлд байсан тухай Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага мэдээллээ.
БНХАУ-д гарсан шувууны томуугийн цар хүрээ буурахгүй байгаа учраас иргэд олон нийтийг шаардлагагүй бол БНХАУ-ыг зорихгүй байх. Хэрвээ тус улсад зорчсон бол тахиа шувууны хоол хүнс хэрэглэхгүй байхыг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас анхааруулж байна. МХЕГ-ын Мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс

Санал болгох мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

Нийслэлийн 16 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох …