“Цагаан ордон”-нд хорогдсон сүнснүүдийн тухай

1800-аад оноос хойш АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгчид гэр бүлийн хамт амьдарсаар буй “Цагаан ордон”-нд сүнс хорогдсон байдаг ажээ. Цагаан ордонд үе үе сонин жигтэй авиа гарч эсвэл хүн алхах, хаалга нээгдэж, хаагдах чимээ сонсогддог байна.

        Энэхүү ордоны анхны “оршин суугч” нь АНУ-н анхны Ерөнхийлөгч Жон Адам, тэргүүн хатагтай Абигел Адам нар юм. АНУ-ын анхны тэргүүн хатагтай Абигел цагаан хэрэглэлээ ордны зүүн өрөөнд угаадаг байсан бөгөөд түүний сүнс энэ хэсэгт шингэжээ. Хатагтай Абиегл өрөөний хажуугаар үйлчлэгчид өнгөрөхөд нь дагадаг байна. Гэхдээ тэргүүн хатагтайн сүнс зөвхөн цэвэрлэсэн даавуу барьж яваа үйлчлэгчийг л дагадаг ажээ.

        Түүнчлэн Дэлхийн хоёрдугаар дайны үед Британы ерөнхий сайд Винстон Чэрчил нас барсан ерөнхийлөгчийн сүнсийг шөнө дөлөөр харсан бөгөөд дахин Линколины унтлагын өрөөнд орохоос татгалзсан байна. Ордонд  Линколин болон түүний ээж, үйлчлэгч нарынх нь  сүнс хоргодосон гэсэн яриа байдаг гэнэ.

index

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …