Энэ сарын 12-нд “Барилга-хөрөнгө оруулалт 2014” семинар болно

images“Барилга-хөрөнгө оруулалт 2014” семинарыг энэ сарын 12-нд Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулахаар болжээ. Энэхүү семинараар барилгын салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх аж.

Мөн уг семинарыг “Хөрөнгө оруулалтын газар”, “Бийкон” компани зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах юм.Энэ үеэр барилгын салбарын хөрөнгө оруулалтын боломжууд, гадаадын хөрөнгө оруулагчдын хэрэгцээ шаардлага, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад нөлөөлөх хүчин зүйлс болон бусад сэдвүүдийн хүрээнд лекц уншиж, барилгын салбарын төлөөлөгчдийн дунд санал асуулга явуулах гэнэ.

Тус семинарт барилгын салбарын хөрөнгө оруулагчид, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг сонирхож буй мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын байгууллага болон холбогдох төрийн захиргааны байгууллагууд оролцоно.

index

Санал болгох мэдээ

Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд анхан шатны …