Монголбанкнаас 2014 оны хоёрдугаар дугаар сарын 6-ны байдлаар жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн мэдээллийг танилцууллаа. Тус мэдээллээр өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 844.3 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна.
Үүнээс банкууд 17 мянга 105 зээлдэгчийн нийт 482.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлжээ. Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 912.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээл хүссэн өргөдөл арилжааны банкуудад ирснээс 14 мянга 685 иргэнд 839.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.