117 кг-аас 47 кг болтлоо турсан эмэгтэй

Америкын телевизийн олон мянган үзэгчидтэй шоунуудын нэг болох The Biggest Loser шоуны энэ удаагийн ялагчаар 24 настай Рэчил Фрэдэриксон шалгарчээ. Тэрээр 160 см өндөртэй ч 117 кг жинтэй хэт тарган нэгэн байсан аж. Харин тэмцээний эцэст тэр байх ёстой биеийн жингээсээ даруй 3 кг-аар туранхай буюу 47 кг болж чаджээ.

Рэчил хөдөлгөөн, зөв хооллолтын дүнд ийнхүү турж чадсанаар урьдынхаасаа хамаагүй залуу, царайлаг харагдах болсон бөгөөд найз нөхөд маш цөөхөн, ичимхий байсан түүний ааш зан ч нээлттэй хөгжилтэй болсон байна. Рэчил тарган бүсгүйчүүдэд хандан “Тарган, муухай байгаа нь зөвхөн биднээс өөрсдөөс л шалтгаалдаг юм байна. Би урьд нь турах гэж тууштай тэмцээгүй мөртлөө өөртөө огт буруу өгдөггүй байсан. Тарган муухай байсан нь миний л арчаагүй байсных” гэжээ.

00383852 00383862 00383872

index

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …