Буянт-Ухаагийн 567 айлын орон сууцны захиалга хоёрдугаар сарын 15-наас эхлэнэ

20131122152609-24Буянт-Ухаагийн дэнжид ашиглалтад ороод байгаа 567 айлын орон сууцны захиалга тав хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 15-наас эхлэх юм. Эл ажлыг Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци хариуцаж, иргэдийн захиалгыг хүлээн авна.

Гол нь дээрх орон сууцны 1 ам метр талбайн үнэ 1.280 сая төгрөгөөр зарлагдсан учраас өнөөдрийн байрны ханштай харьцуулахад хоёр дахин доогуур үнэ юм. Түүнийг дагаад эрэлт ч өндөр байгаа тул Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацийн зүгээс захиалга өгөх иргэдийн дунд сугалаа татуулж мэдэшгүй аж.

Тус корпорацийн захирал А.Гантулга “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт өгсөн ярилцлагадаа “Эрэлт нь их болоод нийлүүлэлт бага болчихвол иргэд бужигнана. Иймд сугалаа явуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөө байгаа. Аливаа зүйл шударга нь дээр. 800 байранд 8000 өрх орохоор саналаа өгвөл сугалаагаар шийдэхээс аргагүй. Иргэдээ хөгшин, залуу гэж ялгамааргүй байна” гэжээ. Энэ хувилбар харин хамгийн шударга хувилбар байж мэдэх юм.

index

Санал болгох мэдээ

МҮЭХ: Хуурамч бичиг баримт бүрдүүлэн ЭМД-ын сангаас 800 сая төгрөгийг гаргаж авсан зөрчил илэрсэн

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч, ЭМДҮЗ-ийн гишүүн С.Эрдэнэбат, ШУБ-ын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга, ЭМДҮЗ-ийн гишүүн Т.Баясгалан нар …