Олимпийн үеэр ямар ч техникч нас бараагүй

indexАНУ-ын “The Daily Currant” сонин “Сочи-2014” олимпийн нээлтийн үеэр таван цагирагийн нэг нь нээгдээгүйн гол шалтгаан нь уг үзүүлбэрийг хариуцаж байсан нэг техникч нас барсантай холбоотой хэмээн цацсан билээ.

Тэгвэл эл мэдээлэл нь ор үндэсгүй худлаа болохыг олимпийн хорооноос мэдэгдсэн байна. Нээлтийн шоуны ерөнхий продюсер, Оросын 1-р сувгийн ерөнхий захирал Константин Эрнст “Тухайн үед цагариг нээгдэхгүй нь гэдгийг бид хэдхэн секундийн өмнө ойлгосон. Тэгээд сургуулилтын үеэр авсан зургийг тавих командыг Оросын телевизэд өгсөн юм. Цагариг нээгдээгүй нь алдаа, гэхдээ энэ нь биднийг ч, Олимпийн хөдөлгөөнийг ч гутаагаагүй” хэмээн мэдэгджээ.

index

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …