Нийслэлд 54 хүн H1N1 вирусын халдвар авчээ

index“Сүүлийн таван жилд манай улсад H1N1 вирус илэрсээр байгаа. Манай эмч нар нэгэнт энэ өвчнийг бүрэн эмчилж дадсан тул айж эмээх асуудал байхгүй. Өнөөдрийн байдлаар 300 гаруй иргэнээс авсан шинжилгээнээс 54 хүнд энэ вирус илэрсэн. Өвчнүүдийн биеийн байдал хэвийн байна” гэж Халдвар судлалын үндэсний төвийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ч.Уртнасан мэдээллээ.

“Томуугийн энэхүү вирус нь амьсгалын замаар халдварладаг тул олон нийт ихээр цугларсан газарт явахгүй байх, маск тогтмол хэрэглэх, гараа байнга ариутгах” нь энэ өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн хирнээ найдвартай арга гэдгийг Улсын III төв эмнэлгийн Тархвар судлагч эмч Г.Амартүвшин зөвлөж байгаа юм. Мөн H1N1 вирусын халдвар авахаас сэргийлэхийн тулд,

-Ханиаж, найтаах үедээ ам хамраа сайтар таглах

-Орж гарахдаа бэлтгэж тавьсан давсны уусмал, царван зэргээр хоолой амаа заавал зайлах

-Хангалттай унтаж амарч, ядрахгүй байх

-Гэр орон, албан тасалгаандаа байнга чийгтэй цэвэрлэгээ хийх

-Хоёр цаг тутамд 10-15 минут цонхоо онгойлгож агааржуулж байх шаардлагатай юм байна.

Илрэх шинж тэмдэг нь А хүрээний H1N1 вирусийн халдвар авсан тохиолдолд нус гоожих, толгой өвдөх, халуурах, булчингаар өвдөх, тамирдах, бөөлжих, суулгах зэрэг ердийн ханиад томуугийн шинж тэмдэг илэрдэг ажээ. Илрэх шинж тэмдэг нь ханиадтай ижилхэн тул иргэд тэр бүр эмнэлэгт хандалгүй гэрийн нөхцөлд өөрсдийгөө эмчлэх гэж оролддогоос өвчнийг улам хүндрүүлдэг гэдгийг эмч нар зөвлөж байна.Хэрэв танд дээрхи шинж тэмдгүүд хавсран илэрвэл өрхийн эмчдээ хандах шаардлагтай харин өрхийн эмч таны биеийн байдлыг нягтлан үзэж, Халдвар судлалын үндэсний төвд хандаж, шинжилгээ өгөх шаардлагатай эсэхийг танд зөвлөх юм.

Д.Биндэръяа

index

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …