Дэлхийн дулаарлын асуудалд анхаарлаа хандуулдаг эрдэмтэд хэт халалт, мөхлөөс гараг эрхсээ аврах өвөрмөц арга бодож олжээ. Тэд “Дэлхийг илүү сэрүүхэн газар руу нүүлгэвэл яасан юм бэ” гэсэн санал дэвшүүлсэн байна. Энэ нь тэдний хувьд тэнэг санаа биш аж.
НАСА-гийн мэргэжилтнүүд орчин үеийн шинжлэх ухааны мэдээлэлд үндэслэн доорх саналыг дэвшүүлж байна. Тухайлбал, энэхүү төслийг хэрэгжүүлэхэд хэдхэн сүүлт од хэрэгтэй гэж үзжээ.
Эдгээр сүүлт од нь дэлхийг өөртөө татаж, хөнгөн мөргөлдөх хэрэгтэй гэнэ. Сүүлт од дэлхийтэй мөргөлдсөний үр дүнд манай гараг нарны аймгийн илүү сэрүүн хэсэг рүү шилжих юм байна. Энэ төлөвлөгөөг эрдэмтэд, НАСА-гийн салбарын инженерүүд, Америкийн одон орон судлаачид боловсруулжээ. Тэдний баталснаар энэ төсөл амжилттай болбол дэлхий зургаан тэрбум жилээр илүү удаан оршин тогтнох гэнэ.
НАСА-гийн салбар, Калифорни дахь “Амэс” шинжлэх ухааны судлаач доктор Грэг Лафлин “Энэ технологид ямар нэгэн ид шид байхгүй. Үүнд дэлхийтэй ойртож буй солирын зам, хөдөлгөөний өөрчлөлтийг хэмжих зэрэг асуудал багтсан. Одоохондоо бид дэлхийг хөдөлгөж чадахуйц тохиромжтой хүчийг хараахан олоогүй байна. Биднээс шалтгаалж буй зүйл бол энэ арга хэмжээг сайтар төлөвлөж, боломжтой бүх хувилбарыг олох юм” гэжээ.
Ойрын тэрбум жилд нарны идэвхжил эрс ихэсч, дэлхийн био хэсгийг шатаах төлөвтэй байгаа аж.