“Буянт-Ухаа 1” орон сууцны журам маргааш батлагдана

Buyant-Ukhaa-khoroololЗасгийн газраас иргэддээ хямд өртөгтэй орон сууцжуулах зорилгоор Буянт-Ухаа 1 хорооллын эхний ээлж ашиглалтад орно.  Орон сууцанд орох айлуудыг бүртгэх журмыг маргааш хуралдах Засгийн газрын хуралдаанаар батлах юм байна. Журам батлагдсаны дараа төрийн албан хаагчид болон зорилтот бүлгийн иргэд ямар материал бүрдүүлэх талаар тодорхой журамлах аж.

Буянт -Ухаа” хорооллын эхний ээлж болох 567 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулаад байгаа юм. Эхний ээлжний орон сууцанд  төрийн албан хаагчид, зорилтот бүлгийн иргэдээ хямд үнэтэй орон сууцанд хамруулахаар болсон бөгөөд нэг метр квадратын үнэ нь нэг сая 280 мянган төгрөг байх юм.  Журам батлагдан гарсны дараа холбогдох байгууллагаар дамжуулан журмын дагуу материалаа бүрдүүлэх аж.

Санал болгох мэдээ

УЕПГ: Авлига, албан тушаалын 3 хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …