“Буян-Ухаа” цогцолбор хорооллын журам батлагдлаа

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар “Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журмыг баталлаа. Гэхдээ энэхүү журмыг батлахад Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-иас шалтгаалах зарчмын зөрүүтэй санал гарсан учраас журмын зарим хэсэгт өөрчлөлт оруулахаар болжээ.“Буянт-Ухаа 1” хорооллын 1764  айлын орон сууцны 60 хувьд төрийн албан хаагчид, 40 хувьд өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, залуу гэр бүлийнхэн хамрагдах боломжтой юм. Төрийн албан хаагчдын хуваарилалтыг ТОСК-ийн Бодлого зохицуулах хороо хийж, төрийн байгууллагуудад хуваарилж, квотыг батлах ба зорилтот бүлгийн иргэдээс  20 хувийг ахмад настанд, 10 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, 70 хувийг залуу гэр бүлд хуваарилан захиалга авч, худалдан борлуулахаар болсон байна.

Ерөнхий нөхцөл
Төрийн албан хаагч нь хоёроос дээш жил ажилласан байх шаардлагатай.
Ахмад настан гэдэг 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүй чадавхи нь алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломж нь хязгаарлагдсан байна.
Залуу гэр бүлийн хувьд албан ёсны гэрлэлтийн баталгаатай 35 хүртлэх насны гэр бүл байна.
“Буянт Ухаа 1” хорооллын 1764 айлын орон сууцыг төрийн албан хаагч, зорилтот бүлгийн иргэдийн орон сууцны хангамжийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор тооны хязгаар /квот/ хуваарилах зарчмаар худалдан борлуулна.
Нийтлэг шаардлага
Орон сууц худалдан авах иргэд Монгол Улсын иргэн байх,
Анх удаа орон сууц худалдан авч байгаа,
Төрийн болон аж ахуй нэгж байгууллагад 2-оос доошгүй жил ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсхүл хоёроос доошгүй жил хувиараа нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн байх,
Банк санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн өргүй байх,
Засгийн газраас хэрэгжүүлсэн төрийн албан хаагчдын 4000 айлын орон сууцны зээлийн хөтөлбөр, зургаан болон найман хувийн хүүтэй зээлд хамрагдаж байгаагүй,
Уурьдчилгаа 30 хувийг төлсөн, 15 жил худалдахгүй, ашиг олох зорилгоор түрээслүүлэхгүй байх шаардлагатай.
Төрийн албаныхан дотооддоо шалгаруулалтаа явуулна
Журамд заасны дагуу төрийн байгууллагын квотыг ТОСК-оос батлах ба аль төрийн байгууллагад хэдэн квот өгөхөө тодорхой баталж өгнө. Үүний дагуу төрийн байгууллага нь тухай байгууллагад хуваарилагдсан квотын тоонд багтаан, энэ журамд заасан байр худалдан авах иргэдэд тавигдах нийтлэг шаардлагыг хангасан, орон сууц худалдан авах ажиллагсдыг дотооддоо шалгаруулж, нэрсийг ТОСК-д ирүүлэх юм байна.

Зорилтот бүлгийнхэн захим хуудсаар бүртгүүлнэ

Зорилтот бүлгийн иргэд ТОСК-оос зарласан хуваарилагдсан орон сууцны талбайн хэмжээ, тоо ширхгийн дагуу байр худалдан авах сонирхолтой иргэд ТОСК-ийн цахим хуудсаар дамжуулан байр захиалах маягт бөглөж, цахим пин дугаар авах юм байна. Хэрэв зорилтот бүлгийн 40 хувиас хэтэрсэн өргөдөл ирвэл иргэдийн нэрсийг сугалаагаар тодруулахаар журамд тусгажээ.

ТОСК нь орон сууцны талбайн хэмжээг олон нийтэд зарлах, захиалга авах хугацаа, гэрээ байгуулах гээд бусад бүх зохицуулалтыг хийнэ.

Ugluu-logo1719

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …