Оросын шинжлэх ухааны академийн Лимнологийн хүрээлэнгийн эрдэмтэд экспедицээр явах үедээ Байгал нуурын өмнөд хэсэгт нефтийн бүтээгдэхүүний толбо тогтсоныг олж тогтоожээ. Гамшгийн хэсэгт хорт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 760 дахин их байсан аж.
Сытый мыса дүүрэгт “В.А.Коптюг” хөлгөөр судалгаа хийх үед 400 орчим литр нефтийн бүтээгдэхүүн нуурын усанд орсон нь илэрсэн байна.
Эрдэмтдийн үзэж байгаагаар Байгал нуурын өмнө хэсэг рүү жуулчид тээвэрлэдэг хөлөг онгоцны дизель түлш урссанаас ийнхүү бохирдсон байж болзошгүй гэнэ.
Байгал бол дэлхийн хамгийн гүн нуур юм. Энэ нууранд 58 төрлийн загас идээшдэг бөгөөд дэлхийн гадаргын усны нөөцийн 1/5 нь байдаг аж. Түүнчлэн Оросын цэнгэг усны нөөцийн 80 хувь нь юм байна.
1996 онд Байгал нуурыг ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэжээ.
Эх сурвалж: