Монгол Улс шинээр есөн улстай дипломат харилцаа тогтоолоо

8f9d3f48722cbef0bigУлсын Их Хурал 2014 оны 1 дүгээр сарын 09-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын 9 улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолын төслийг Засгийн газрын өргөн мэдүүлсний дагуу хэлэлцэн баталлаа.

Ингэснээр Улсын Их Хурлын 2014 оны 02 тоот тогтоолоор Антигуа Барбуда Улстай, 03 тоот тогтоолоор Бүгд Найрамдах Бурунди Улстай, 04 тоот тогтоолоор Бүгд Найрамдах Вануату Улстай, 05 тоот тогтоолоор Бүгд Найрамдах Палау Улстай, 06 тоот тогтоолоор Бүгд Найрамдах Суринам Улстай, 07 тоот тогтоолоор Бүгд Найрамдах Сьерра Леон Улстай, 08 тоот тогтоолоор Бүгд Найрамдах Того Улстай, 09 тоот тогтоолоор Эритри Улстай, 10 тоот тогтоолоор Ямайка Улстай тус тус дипломат харилцаа тогтоолоо.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлалын үзэл санаа болон Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд НҮБ-ын гишүүн, Монгол Улстай дипломат харилцаагүй улс орнуудтай дипломат харилцаа тогтоох ажлыг хэрэгжүүлж байна.

НҮБ-ын гишүүн, Монгол Улстай дипломат харилцаагүй байсан 45 улсад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Монгол Улсын саналыг албан ёсоор НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан уламжилсан байна.

Ийнхүү дипломат харилцаа тогтоох санал тавьсан 45 улсаас 16 нь манай улстай дипломат харилцаа тогтоогоод байна. Бусад 29 оронтой 2014 ондоо багтаан дипломат харилцаа тогтоохоор ажиллаж байна.

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагатай нягт хамтран ажиллах, олон улсын хамтын нийгэмлэгт гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, үндэсний аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хамгаалан бэхжүүлэхэд НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоох, улмаар найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой юм.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооныАжлын алба

index

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …