“Гудамж” төслийн багийнхан Багануурт ажиллалаа

Улаанбаатар хотын авStill1222_00001тозамын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэх “Гудамж  төсөл”-ийг хэрэгжүүлэхийг Засгийн газрын 2013 оны 46 дугаар тогтоолоор шийдвэрлэж төслийн хөрөнгө оруулалтыг “Чингис” бонд болон бусад эх үүсвэрээс холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргахаар болсон билээ.

“Гудамж” төсөл Улаанбаатар хотноо хэрэгжсэнээр 33 уулзварыг шинэчлэх ажил хийгдэн Улаанбаатарчуудын талархалыг хүлээгээд байгаа билээ. Тэгвэл нийслэлийн алслагдсан дүүрэг болох Багануур “Гудамж” төсөлтэй хамтран ажиллаж, 5,9 километр асфальтан зам, дүүргийн төвийг “Багануур” ХК-тай холбосон дугуйн зам тавих хүсэлтээ илэрхийлсэн.

Үүнтэй холбоотойгоор “Гудамж” төслийн багийнхан Багануур дүүрэгт хүрэлцэн ирж газар дээр нь танилцсан бөгөөд энэ үеэр дүүргийн Засаг дарга М.Гончигжав, ЗДТГ-ын дарга С.Энхбаатар, “Багануур” ХК-ний гүйцэтгэх захирал М.Отгонбаяр, Өмч газрын харилцааны албаны дарга Ш.Отгонбаяр нартай уулзаж санал солилцлоо.

“Гудамж” төслийн зүгээс Багануур дүүргээс гаргасан хүсэлтэд татгалзах зүйлгүйгээ илэрхийлсэн бөгөөд Багануур дүүрэг, “Багануур” ХК-иас тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсэг томилон “Гудамж” төслийн багтай хамтран дүүрэгт хийгдэх хөрөнгө оруулалтын ажлыг хариуцуулахаар боллоо.

Д.Бинди

index

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …