Хүнсний гол нэрийн барааны үнэ 0.9 хувиар буурсан байна

9da46c999bee280dbigХүнсний гол нэрийн барааны үнэ энэ сарын 12-ны байдлаар өмнөх сарын дундажтай харьцуулахад 0.9 хувиар харин долоо хоногийн өмнөхөөс 0.2 хувиар буурсан байна. Харин махны үнэ энэ сарын 14-ний байдлаар өмнөх сарынхаас 2.7-3.1 хувиар өмнөх долоо хоногийнхоос 0.3-0.6 хувиар буурсан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Хонины ястай мах хоёрдугаар сарын 12-ны байдлаар нэг кг нь дунджаар 6640 төгрөг, харин үхрийн ястай мах 7750 төгрөгийн үнэтэй байна. Тэгвэл төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад байцаа 0.4 хувиар өсч, сонгино 0.4 хувь, лууван 1.1 хувь, төмс 1.6 хувь, манжин 0.6 хувиар буурсан байна. Мөн ургамлын тос өмнөх сарынхаас 0.3 хувиар, цөцгийн тос 1.1 хувиар тус тус өссөн талаар холбогдох газраас мэдээллээ.

Д.Бинди

index

 

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …