Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа монгол иргэдээс энэ сарын 14-16-ны өдрүүдэд санал авна. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо саналын хуудсыг дугтуйн хамт битүүмжлэн Гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Комиссоор дамжуулан нийт салбар комисст хүргүүлээд байна.
Аймаг, дүүрэг тус бүрээр хэвлэсэн саналын хуудсыг боож хайрцаглан, баталсан хуваарийн дагуу аймаг, дүүргийн сонгуулийн хороодод хүргэх ажлыг Сонгуулийн Ерөнхий Хорооноос зохион байгуулж байна. Саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд хүргэсэн байхаар тооцож хэвлүүлэх ажлыг зохион байгуулав гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.