Сэм Сонни Брайнт Жуниор гэх энэ эрийг харсан хэн боловч түүнийг 40 настай л гэнэ. Булчин шөрмөс нь зангирсан, хүчирхэг энэ эрхэм үнэндээ 70 настай нэгэн юм. Сони 27 жилийн турш бодигоор тууштай хичээллэж байгаа бөгөөд эрүүл чийрэг залуу байгаагийн гол нууц нь тууштай дасгал сургуулилт хэмээн үздэг байна.
Жеоржиа мужид амьдардаг тэрээр “би анх бодигоор хичээллэснээс хойш 11 сарын дараа өөрөөсөө “Хүссэн хэмжээндээ хүрэхгүй бол яах вэ” гэж асуусан. Гэхдээ би би заавал хийх болно гэж өөртөө амласан юм. Одоо намайг хар л даа би хүссэндээ хүрч чадсан. Зарим хүмүүс хэдий чи залуу харагддагч 70 настай. Одоо болих хэрэгтэй юм биш үү гэдэг. Харин би нас бол зүгээр л тоо. Би эв эрүүл хүн цаашид ч хичээллэх болно. Та нар өөрсдийгөө л хөгшрүүлээд байна шүү дээ! гэж хэлдэг” хэмээн ярьжээ.