МУГТ Э.Бадар-Ууган залуу гэр бүлүүдэд гэр бэлэглэнэ

images (5) Өнөөдөр МУГТ, хөдөлмөрийн баатар, 2008 оны Бээжингийн олимпийн аварга Э.Бадар-Ууган Чингэлтэй дүүргийн залуу гэр бүлүүдэд гэр бэлэглэх гэж байна.

Тодруулбал, тэрээр “Ууган аварга” хэмээх сан байгуулсан бөгөөд тус сангийнхаа нээлтийг өнөөдөр 14:00 цагаас ерөнхий боловсролын 59-дүгээр дунд сургууль дээр хийх аж. Энэ үеэрээ  дүүргийн таван залуу гэр бүлд тамирчны тэтгэлгээсээ гэр бэлэглэхээр болсон байна.

Дашрамд дурьдахад, олимп дэлхийн хэмжээний спортын тэмцээн уралдаанд амжилттай оролцож улс эх орныхоо нэрийг дуурсгасан тамирчдад манай улс тусгайлан тэтгэлэг олгож байгаа билээ.

Г.Сонор Ugluu.mn

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …