Засгийн газраас хэрэгжүүлж буй иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд үндэсний компаниуд “Буянт ухаа-1” орон сууцны хорооллыг ашиглалтанд оруулсан. Уг орон сууцанд захиалга авах журмыг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар баталсан билээ.
Ингэснээр залуу гэр бүл, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд хямд үнээр орон сууцны зээлд хамрагдах боломжтой болж буй. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Төрийн орон сууцны корпораци өөрсдийн дотоод үйл ажиллагааныхаа журмыг боловсруулж эхэлсэн байна. Үүний дараа иргэдээс албан ёсоор захиалга авч эхлэх аж.
Төрийн орон сууцны корпорациас өгч буй мэдээллээр бол журмыг ирэх долоо хоногтоо багтаан батлахаар ажиллаж байгаа юм байна. Тодруулбал, иргэдээс яг ямар журмаар захиалга авах, захиалга авахад шаардагдах материал, ямар шалгуурыг баримтлах гэх зэрэг олон харилцааг дотоод журмаараа зохицуулах ажээ.
Д.Бинди