БНХАУ-ын Чэнду хотын иргэн, 27 настай Ян Жин Хан гэгч залуу өөрийгөө Бенгалийн барын хоол болгохыг хүсчээ. Тэрээр амьтны хүрээлэнгийнхэн барыг маш муу хооллож байгаагаас гадна энд байгаа бар амьтан барьж идэх араатны зөнгөө гээж байна гэж үзжээ. Иймээс тэрээр өөрийнхөө амийг золиослож, сайн дураараа барын “зууш” болохоор хамгаалалтын хашлага даван барын торонд оржээ. Анхандаа цочсон барууд түүнийг орхиж зугтсан атал мань эр өөрөө барыг өдөн, уурыг хүргэж байж, уурссан хос баранд бариалах дөхөж, нуруугаа уруулж, биеээ самардуулснаар түүний “зорилго” төгсгөл болжээ. Азаар түүний амийг амьтны хүрээлэнгийн ажилтнууд аварсан байна.
Орос хэлнээс орчуулсан: Х.Хосоо